|
|
||
12-р сарын 5-ны үдээс хойш, ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга, Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх төв хорооны удирдлагын комиссын дарга Ши Жиньпин, уг комиссын 30-р хурлыг даргалан хуралдуулж, чухал үг хэлэв. Тэрээр цохон тэмдэглэхдээ, өөрчлөлтийн ажлыг сайтар дүгнэн төлөвлөх нь ирэх жил болон хойшдын өөрчлөлтийн ажлыг сайтар хийхэд чухал ач холбогдолтой юм. Туршлагаа дүгнэж, сэтгэмжээ төгөлдөржүүлж, гол талаа товойлгож, өөрчлөлтийн ерөнхий үр бүтээмжийг дээшлүүлж, өөрчлөлтийн үр ашгийг өргөжүүлж, өөрчлөлтийн удирдан дагуулах үүргийг бадруулж, эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч хүчийг нэмэгдүүлэх, нийгмийн шударга төв ёсыг дэмжиж иргэдэд улам их бодит ашиг хүртээх, иргэдийн идэвхтэй чанарыг дайчлахад ашигтай зэрэг өөрчлөлтийг түлхүүхэн өрнүүлэх хэрэгтэй гэжээ.
ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны байнгын хорооны гишүүн, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх төв хорооны удирдах комиссын дэд дарга Ли Кэчян, Лю Юньшань, Жан Гаоли нар хуралд оролцов.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |