• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юй Жэншэн Бельгийн зочинтой уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-12-06 16:36:45

УТЗЗ-ийн БХХ-ны дарга Юй Жэншэн 5-ны өдөр Бээжинд Бельгийн Холбооны Төлөөлөгчдийн Танхимын дарга Зигфред Бракетай уулзлаа.

Уулзалтын үеэр, Юй Жэншэн: Сүүлийн жилүүдэд Хятад, Бельгийн харилцаа түргэн хөгжих таатай хандлагатай байна. Хоёр орны төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүнүүд харилцан амжилттай айлчилж, хоёр орны бүх талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны шинэ цаг үеийг нээлээ. Амин чухал ашиг сонирхлын том асуудал дээр, хоёр тал харилцан анхаарал тавьж, олон улсын үйл хэрэгт зохицон хамтарч, эдийн засаг , худалдааны хамтын ажиллагаа урагштай ахиж байна. Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойгоор тохиолдуулан Хятад, Бельгийн уламжлалт найрамдлыг гүнзгийрүүлэн, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, хоёр талын харилцааг шинэ үе шатанд дэвшүүлэх хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэлээ.

Зигфред Браке: Хятадын талтай ойлголцлоо нэмэгдүүлэн, өөр хоорондын зөрөөгөө хүндэтгэн, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Бельги бэлэн байна гэлээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе