• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Гаоли Ираны гадаад хэргийн сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-12-06 10:20:26

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гаоли 5-нд Жүн Нань Хайд Ираны гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зарифтай уулзсан байна.

Жан Гаоли хэлэхдээ, дарга Ши Жиньпин энэ оны 1-р сард Иранд төрийн айлчлал амжилттай хийсний дараа, хоёр талын холбогдох салбар нягт харилцаж, айлчлалын үр бүтээлийг нухацтай хэрэгжүүлж, хоёр орны улс төр, эрчим хүч, дэд бүтцийн байгуулалт, хүмүүнлэгийн харилцаа зэрэг салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хоёр орны тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа хурдтай хөгжих шинэ үе шатанд орсон юм. Хоёр тал хоёр орны удирдагчийн тохиролцсон нийтлэг чухал ойлголтын дагуу, дээд зиндааны хэлхээ холбоогоо хэвээр байлгаж, хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг бэхжүүлэн, хамтаар "нэг бүс нэг зам" байгуулалтын хүрээн дэх хамтын ажиллагаагааг цаашид гүнзгийрүүлж, хөгжлийн стратегийг холбон, эрчим хүч, эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, банк санхүүгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж чадсан байна. Түүнчлэн хоёр тал дэд бүтцээр холбогдох, аж үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулан бодит үр дүнд хүрсэн байна гэжээ.

Мохаммад Жавад Зариф хэлэхдээ, Хятад улс бол Ираны найдвартай түнш юм. Ираны тал хоёр орны тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлж, "Нэг бүс нэг зам" байгуулалтад идэвхтэй оролцон, хоёр талын олон салбарын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, хоёр талын бүх талын стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулахад бэлэн байна гэжээ. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе