• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван Лигийн мэндэлсэн 100 жилийн ойг тэмдэглэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-12-06 11:28:55

5-нд ХКН-ын төв хороо АИХ-ын ордонд хуралдаж, нөхөр Ван Ли мэндэлсэн 100 жилийн ойг тэмдэглэжээ. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бигийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал үг хэлж онцлохдоо, эдүгээ, манай нам ард түмнийг удирдан "хоёр зуун жил"-ийн тэмцэх зорилтыг биелүүлэн, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалт Хятадын мөрөөдлийг биелүүлэх шинэ аян замаа эхлүүлж, ахмад хувьсгалчдын тэмцэж ирсэн агуу их үйлс, сайн сайхан ухагдахууныг алхам алхмаар биелүүлэх болно. Бид ахмад нэг үеийн хувьсгалчдын үзэл санаа, хэв суртлыг уламжлан залгамжилж, цаг үе, ард түмэндээ шинэ ололт амжилтыг хичээн бий болгох хэрэгтэй юм гэжээ.
  
Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ нөхөр Ван Лиг өндрөөр үнэлээд, "манай намын явж ирсэн 95 жилийн өнгө гэрэлт түүхэнд, үе үеийн шилдэг коммунистууд, Ван Ли шиг гарамгай төлөөлөл хамрагдаж байсан. Тэдний нэгэн нас бол хувьсгалын нэгэн нас, тэмцлийн нэгэн нас, бүх сэтгэл бүхий л зоригоор ард түмэнд үйлчилсэн нэгэн нас, шударга ёсыг хөөцөлдсөн, дэвшлийг эрмэлзсэн, коммунист үйлст тэмцсээр ирсэн нэгэн нас юм. Тэдний эх орон, ард түмнийхээ төлөө байгуулсан уйгагүй гавьяа зүтгэлийг бид үүрд санаж, тэдний хувьсгалт үзэл санаа, эрхэм дээд хэв суртлаас бид мөнхөд суралцах ёстой юм гэжээ. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе