• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" дагуух олон улсын зам харилцаа ачаа тээврийн ажилд дөхөм үзүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-12-06 17:30:04

Сүүлийн үед Хятадын зам харилцаа ачаа тээврийн яам зэрэг салбар хамтран мэдэгдэл гаргаж, 2020 он болтол нээлттэй, эмх цэгцтэй, орчин үеийн өндөр үр ашигтай олон улсын зам харилцаа ачаа тээврийн системийг бүрдүүлж, "Нэг бүс нэг зам" дагуу орших гол улс орнууд хоорондын олон улсын зам харилцаа ачаа тээврийн ажилд дөхөм үзүүлэн, үр ашгийг дээшлүүлэхээр байгаагаа мэдэгджээ.

"Нэг бүс нэг зам" дагуух олон улсын зам харилцаа ачаа тээврийн ажилд дөхөм үзүүлэх тухай энэхүү санал бодит зорилт дэвшүүлсэн байна. Тухайлбал: "Нэг бүс нэг зам" дагуу орших гол улс орнууд олон улсын зам харилцаа ачаа тээврийн хамтын ажиллагаа, үйл ажиллагааны харилцаа холбоогоо эрчимжүүлэн, эргэн тойрны улс орнуудтай эдийн засгийн коридорын ачаа тээврийн замыг байгуулан саадгүй нэвтрүүлж, олон улсын зам харилцааны хөгжилд харш болж байгаа бүхий л асуудлыг арилган, зорчигч тээвэр, ачаа тээврийн шуурхай үйлчилгээг батлан, хил дамнасан ачаа тээврийн цаг хугацаа, өртгийг хэмнэн, үр ашиг, үйлчилгээний түвшинг дээшлүүлнэ гэжээ.

Хятадын зам харилцаа ачаа тээврийн яамны үйлчилгээний ажил хариуцсан газрын ажилтан Ван Шюйпин танилцуулж хэлэхдээ:

"Үр ашгийг тэргүүлэх байранд тавьж, хөгжлийг журамжуулан, үйлчилгээг чангатгаж, зохицонгуй урагшилж, саад тотгор, өөр хоорондын зөрчлийг зохицуулан, олон улсын зам тээврийн том сувгийг түргэн байгуулж, хамтын ажиллагааны механизмаа эрчимжүүлэн, хөгжлийн орчинг сайжруулж, олон улсын зам тээврийн тогтолцооны үр ашгийг шат өгсөхөд тус дөхөм үзүүлнэ. 2020 он гэхэд олон улсын зам тээврийн нээлттэй, эрэмбэ дараатай, өндөр үр ашигтай орчин үеийн системийг эхлэн бүрдүүлж, таатай нөхцөлийг тодорхой хэмжээгээр дээшлүүлнэ" гэж тэрээр хэлсэн байна.

Уг "санал"-ын тохируулалтад зааснаар, байгууллагууд олон улсын зам тээврийг таатай дөхөм болгоход холбогдох ажлыг 6 талаар дэмжинэ. Үүнд дэд бүтцийн харилцан холбогдох байгуулалт хийх, хууль дүрэм стандартын системийг сайжруулах зэрэг багтаж байна. Дэд бүтцийн харилцан холбогдох байгуулалтын талаар ЗТЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Шюй Чэнгуан:

"Олон улсын зам тээврийн том коридорыг шуурхай болгон, Ази-Европын шинэ том гүүр, Хятад-Монгол-Орос, Энэтхэг-Хятадын хойг , Хятад-Пакистан зэрэг эдийн засгийн чухал хонгилын хүрээнд саадтай замыг нэвтрүүлэн, олон улсын зам тээврийн том сувгийн хүчин чадлыг улам дээшлүүлж, эдийн засгийн хонгилд зам шуулуун, зам тээвэрт шуурхай нэвтрэх явдлыг баталгаажуулна" гэлээ.

Үүнээс гадна, Зам харилцаа тээврийн яамны албаны хүн хэлэхдээ, олон улсын зам харилцаа тээвэрт дэмжлэг үзүүлэх хэлэлцээрийн системийг боловсронгуй болгож эрчимжүүлэх хэрэгтэй бөгөөд олон улсын зам харилцаа тээвэрт дэмжлэг үзүүлэхэд холбогдсон конвенцыг судалж, уг салбарын хуулийн системийн байгуулалтыг боловсронгуй болгож, техникийн стандарт болон олон улсын холбоог дэмжих ёстой гэжээ. Энэ бодлогын хамгийн их үр өгөөжийг хүртэх нь эргэн тойрны улс орны аж ахуйн нэгжүүд болон ард түмэн болох юм гэж Ван Сүйпин үзэж байна. Тэрээр хэлэхдээ,

Олон улсын зам харилцаа тээвэрт дэмжлэг үзүүлэх, олон улсын зам харилцаа тээврийн программ, тоног төхөөрөмжийн дутагдал, физикийн бус харш саадыг арилгаж, хил залгаа эргэн тойрны орнууд хоорондын бодлого, хууль дүрмийн стандарт, боомт нэвтрэх холбоосыг бий болгож, олон төрлийн тээврийн аргаа холбох нь тээврийн үйлчилгээний төвшин болон боомт нэвтрүүлэх үр ашгийг ихээр дээшлүүлж, цаг болон өөрийн өртгийг хэмнэж, аж ахуйн нэгжүүдийн үр ашгийг дээшлүүлж, ингэснээр хил залгаа эргэн тойрны ард түмний харилцаа холбоо болон эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд сайн сайхан нөхцөл бүрдүүлж өгөх болно гэжээ.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе