• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Дэжян Казахстаны Парламентын дээд танхимын даргатай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-12-06 21:09:39

6-нд  БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян Ардын их хурлын ордонд Казахстаны Парламентын дээд танхимын дарга Кассум-Жомарт Токаевтэй уулзав.

 Жан Дэжян: "Хятад, Казахстан уул усаараа залгалдаж, уламжлалт найрсаг харилцаатай. Сүүлийн жилүүдэд дарга Ши Жиньпин болон ерөнхийлөгч Назарбаевийн стратегийн удирдлага дор хоёр орны улс төрийн итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, харилцан ашигтай хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч байна. Мөн олон улсын үйл хэрэг дэх зохицуулалт нягтарч, олон улсын хамтын нийгэмлэгийн үлгэр жишиг болж байна. Казахстантай хамтдаа хөгжлийн стратегийг нэгтгэж, хамтын ажиллагааны шинэ өсөлтийн цэгийг буй болгон, иргэдийн уламжлалт найрсаг харилцааг баталгаажуулж, Хятад Казахстаны ашиг сонирхол болон хувь заяаны нэгдмэл цогцыг буй болгоход Хятад улс бэлэн байна гэв.

Тэрээр цааш нь хэлэхдээ "Хятад, Казахстаны хууль тогтоох байгууллагын солилцоо өргөжиж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болж байна. БХАТИХ,  Казахстаны Парламенттай харилцаа хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх ёстой гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе