• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөр Монгол эмч нар Архангайд үзлэг эмчилгээ хийв

CRI       (GMT+08:00) 2016-12-06 12:43:48

МУ-ын Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын урилгаар Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч ажилтнууд 11-р сарын 28-ны өдрөөс 12-р сарын 6-ны өдрүүдэд Архангай аймагт үнэ төлбөргүй үзлэг эмчилгээ хийж, хахир өвлийн хүйтэн улиралд орон нутгийн иргэдийн сэтгэлийг дулаацуулсан байна. Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлэг энэ удаад Дотор, уламжлалт бариа засал, нүдний 10 эмч мэргэжилтэн илгээж, 6 хоногт нийт 1500 гаруй хүнд үзлэг эмчилгээ хйисэн бөгөөд 50 мянга гаруй юаний үнэ бүхий эм бэлдмэл, 30 мянга гаруй юаний эмчилгээний багаж хэрэгсэл бэлэглэсэн юм байна.

Нэн ялангяа гурван жилийн хугацаанд МУ-ын нүдний болор цайх өвчинд нэрвэгдсэн 100 хүнд үнэ төлбөргүй эмчилгээ хийх төсөл нь албаны болон ард иргэдийн анхаарлыг татаж байна. Үзлэгт хамрагдан хагалгаанд орох нөхцөл бүрдсэн тохиолдолд Хөх хотод очиж эмчлүүлэх тухайн хүний замын зардал зэрэг бүх зардлыг дааж эмчлэх юм байна. Энэ оны хавар, зуны улиралд энэ төсөл үргэлжлэн хэрэгжих учир манай мэдээллийн хөтөлбөрт анхаарлаа хандуулаарай. Бид тухайн цаг үед та бүхэнд холбогдох мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Архангай аймгийн Засаг дарга Мөнхнасан Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч ажилтнуудыг элэгсэг дотноор хүлээн авч уулзсан бөгөөд шагнаж урамшуулсан байна.

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлэг байгуулагдсан 4 жилийн турш жил бүхэн МУ-д эмч ажилтнуудаа илгээн МУ-ын иргэдэд үнэ төлбөргүйгээр үзлэг эмчилгээ хийж, МУ-ын Эрүүл мэндийн салбартай хамтын ажиллагаа өрнүүлж байгаа юм.


\Хятадын Олон Улсын радиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе