|
|
||
МУИС-ийн Шашин судлалын докторант, Өвөр Монгол бүсгүй Буянтын Дарханхүү саяхан "Багатуураа явагч судар" хэмээгч Зэн Буддизмын гол судрыг эрдэм шинжилгээний тайлбар зүүлт хийж, монгол бичиг болон кирил үүсгээр хэвлүүлэн олны хүртээл болгосон байна. Энэ бол тус судрыг орчин үеийн анхны монгол хэвлэл болж байгаа юм байна. Энэ судар анх санскрит хэлээр бичигдсэн боловч санскрит эх нь олдоогүй, хятад орчуулга нь л олдоод байгаа юм байна. Нийтийн тооллын 705 онд Энэтхэгийн хувраг Парамит тус судрыг анх Хятадын өмнөд нутгийн Гуанжөү хотод авчран хятад хэлээр орчуулж, дараа нь хятад хэлнээс япон, солонгос хэл рүү орчуулж, мөн Монгол гүн ухаантан Жанжаа хутагт хятад хэлнээс манж, түвд, монгол хэлээр орчуулсан гэдэг. Энэ судрын үзэл санаанд сэтгэл төдийтний ёс их нөлөөлсөн бөгөөд энэ судар Хятадад өргөн дэлгэрсэн, ялангуяа Зэн Буддизмын гол сударт тооцогдож, буддагийн их хөлгөний хамгийн чухал судар гэж үздэг юм байна.
Б.Дарханхүү 1977 онд ӨМӨЗО-ны Найман хошуу нутагтай Буянт, Хүүбулаг нарын отгон охин болж төржээ. Дарханхүү бариач удамтай, элэнц эмээ нь тухайн үеийн Түмэд, Найман нутагтаа нэртэй бариач хүн байсан гэдэг. Дарханхүү сургууль соёлын мөр хөөж, дээд боловсрол эзэмшсэний дараа удмаа залгаж Өвөр Монголын Шилийн хотод бариач болж түмэн олонд тус хүргэж эхэлсэн бөгөөд хожим шашин номонд ойртон буяны үйлсээ эхэлсэн байна. Тэрээр МУИС-д Шашин судлалаар магистр хамгаалж, одоо Шашин судлал, анагаах ухааны докторантаар суралцаж байгаа юм.
\Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |