• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Павильон ажиллуулжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-12-06 16:02:40

Дэлхийн уламжлалт анагаах ухааны системийн олон улсын 2-р форум 5-ны өдөр Москвагийн олон улсын үзэсгэлэн яармагийн төвд нээгдэж, тус үзэсгэлэн яармагт дэлхийн 20 гаруй улс орон, бүс нутгийн 100 шахам аж ахуйн нэгж оролцжээ.      

Хятадын анагаах ухааны салбарын нэр нөлөө бүхий аж ахуйн нэгжүүд "Хятадын Павильон" ажиллуулж, Хятадын уламжлалт анагаах ухааны үзэл баримтлал, шинэ эм бэлдмэл зэргийг тал бүрээр танилцуулахыг зорин ажиллаж байна.      

БНХАУ-аас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ли Хүй хэлэхдээ, "Хятад анагаах нь хэдэн мянган жилийн хөгжлийн түүхтэй байж, Хятад улсын ховор нандин түүх соёлын өв юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн олон орны хүмүүс Хятад анагаах ухаанд анхаарал хандуулах нь нэмэгдэж байгаагийн нэгэн тод жишээ нь  Оросын иргэд Хятад анагаахыг хүлээн зөвшөөрч байгаа явдал юм. Энэ удаагийн форум нь ОХУ дахь Хятадын уламжлалт анагаахын нэр нөлөөг нэмэгдүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна" гэжээ. \Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе