• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Казахстаны парламентын Дээд танхимын даргатай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-12-07 09:46:48

Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 6-ны өдөр Жүн Наньхайн Зы Гуангэ харшид Казахстаны парламентын Дээд танхимын дарга Кассым-Жомарт Токаевтой уулзлаа.

Уулзалтын үеэр Ли Кэчян: Намайг саяхан танай оронд айлчлах үед халуун дотноор хүлээн авч зочилсонд талархал илэрхийлж байна. Эдүгээ Хятад, Казахстаны улс төрийн итгэлцэл тасралтгүй эрчимжиж, ажилч хэрэгч хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, үйлдвэрлэлийн чадамжийн хамтын ажиллагаа нь хоёр талын хамтын ажиллагааны өсөлтийн шинэ цэг болоод байна. "Нэг зам нэг бүс"-ийн санаачилгыг Казахстаны "Гэгээн саруул зам" эдийн засгийн шинэ хөтөлбөртэй улам сайн холбож, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэлээ.

Кассым-Жомарт Токаев: Хятад улс эдийн засгийн байгуулалтдаа асар их ололт амжилтад хүрсэн явдлыг Казахстан бишрэн бахдаж, Хятад улстай харилцаа хөгжүүлэх ажлыг чухалд үзэж, Хятадын талтай өндөр дээд хэмжээнд нягт хэлхээ холбоотой ажиллан, хөгжлийн стратегиа харилцан холбох, үйлдвэрлэлийн чадамж, дэд бүтцээр харилцан холбогдох зэрэг салбаруудад хамтын ажиллагаагаа эрчтэй хийж, Хятад, Казахстаны харилцааг шинэ хөгжилд байнга хүргэхэд бид бэлэн байна гэжээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе