• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Пак Гын Хэ ирэх оны 4-р сард тушаалаасаа огцрохоо илэрхийлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-12-07 10:52:02
6-нд БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ ирэх оны 4-р сард урьдчилан тушаалаасаа огцрох төслийг хүлээн авахаа илэрхийлснээр, Сөрөг намын дэвшүүлсэн 9-нд Парламентад ерөнхийлөгчид итгэл үл хүлээлгэх төсөлд санал оруулах тухай шийдвэр улам ойртлоо.
 
БНСУ-ын Ёнхап агентлагийн мэдээлснээр, мөн өдрийн үдээс хойно, Пак Гын Хэ Чонвадэд, эрх баригч Үндэсний шинэ намын төлөөлөгч Ли Юнг-Хен, төлөөлөгч Чун Жин Сук нартай бараг нэг цаг ярилцсан байна. Ярилцсаны дараа Чун Жин Сук хэлэхдээ, хэрэв Парламент итгэл үл хүлээлгэх төслийг баталбал Үндсэн хуулийн цэцийн шийдвэр бүхий шүүхийн үйл явцыг нарийн бодолцсоны үндсэн дээр чимээгүйгээр ажлаа өгөх бэлтгэлээ хийх болно гэж Пак Гын Хэ илэрхийлсэн гэжээ.
 
9-нд Парламентад итгэл үл хүлээлгэх төсөлд санал оруулах үед, эрх баригч намын гишүүд чөлөөтэй санал оруулах болно гэж тус төлөөлөгчид Пак Гын Хэд мэдэгдсэн байна.
 
Үүнээс өмнө Үндэсний шинэ намын дэвшүүлсэн "ерөнхийлөгч ирэх оны 4-р сард албан тушаалаасаа огцорч, 6-р сард урьдчилсан ерөнхийлөгчийн сонгууль хийнэ" гэсэн төсөлтэй холбогдуулан, энэхүү төслийг бүрэн хүлээн авна гэдгээ Пак Гын Хэ илэрхийлж байсан. Гэвч шинжээчдийн үзэж байгаагаар, итгэл үл хүлээлгэх төслийг баталж, үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр гарахаас өмнө тушаалаасаа огцрохгүй гэдгээ Пак Гын Хэ баримталсаар байна гэжээ.
  
Үндэсний шинэ намын "Пак Гын Хэ-гийн бүлэг бус" парламентын гишүүд мөн өдөр хэвлэлийнхэнд хандан хэлэхдээ, 4-р сард Пак Гын Хэ тушаалаасаа огцрох эсэхийг үл ойшоон, итгэл үл хүлээлгэх төслийг дэмжих бэлтгэлээ нэгэнт хийсэн гэжээ. \Ренчинсоо\
 
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе