• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын нэг хүнд ноогдох шинжлэх ухааны санхүүжилтийн зардлын хэмжээ бага зэрэг буурав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-12-07 17:34:26

Хятадын Шинжлэх Ухаан Технологийн Яамнаас 7-нд, 2015 оны бүх Хятадын хүн тутмын шинжлэх ухаан технологид оруулсан санхүүжилтийн бүртгэлийн тайланг нийтлэв. Бүртгэлд тэмдэглэснээр, 2015 онд бүх Хятадын нэг хүнд ноогдох шинжлэх ухааны хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэмжээ бага зэрэг буурч, тус салбарын санхүүжилтийн хэмжээ 5 юаньд арай хүрээгүй юм байна. Өнгөрсөн 5 жилд бүх Хятадын хэмжээнд шинжлэх ухааны хөрөнгө оруулагчдын эгнээ, судалгааны барилга байгуулалтын талаар тодорхой үр дүнтэй ажиллажээ.

Хятадын Шинжлэх Ухаан Технологийн Яамнаас 7-нд, "БНХАУ-ын шинжлэх ухаан технологийг дэлгэрүүлэх тухай хууль", "Үндэсний шинжлэх ухаан технологийг дэлгэрүүлэх болон 12-р 5 жилийн хөгжлийн хөтөлбөрт заасан тус салбарын тусгай хөтөлбөр"-ийг үр ашигтай хэрэгжүүлж, 2015 онд бүх Хятадын шинжлэх ухаан технологийн хөрөнгө оруулалтын салбар эрүүл, тогтвортой хөгжсөний зэрэгцээ хөгжлийн шинэ онцлогууд буй болсныг тэмдэглэжээ.

Хятадын Шинжлэх Ухаан Технологийн Яамны хууль дүрэм болон хяналтын газрын боловсон хүчин болон шинжлэх ухаан технологийн мэдлэг дэлгэрүүлэх ажил хариуцсан хэлтсийн дарга Чиү Чэнли танилцуулж хэлэхдээ, өнгөрсөн 5 жилд бүх Хятадын шинжлэх ухаан технологийн мэдлэг дэлгэрүүлэх салбарын зардал тасралтгүй нэмэгдэж байсан. Харин 2015 онд энэхүү зардал бага зэрэг буурсан гэжээ. "Нийгмийн шинжлэх ухааны санхүүжилт босгоход 14.12 тэрбум юань хуримтлуулж, тусгай зардал 6 тэрбум 359 сая юаньд хүрч, нэг хүнд ноогдох тусгай зардал 4.63 юаньд хүрсэн нь 2014 оны хэмжээнээс хорогдсон байна."

Чью Чэнли хэлэхдээ, Шинжлэх ухаанд зарцуулах хөрөнгө мөнгө 2014 оныхоос 14.48 хувиар нэмэгдэж, 8 тэрбум 483 сая юаньд хүрсэн. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хугацаа зэргээс шалтгаалж, 2015 оны шинжлэх ухаанд хэрэглэх барилгын дэд бүтцийн зарлагад 3 тэрбум 89 сая юань зарцуулсан нь 2014 оны мөн үеийнхээс 32.38 хувиар буурсан гэлээ.
Тоо баримтаас үзвэл, өнгөрсөн таван жилд Хятадын шинжлэх ухаанд зориулсан ажил мэдэгдэхүйц амжилтад хүрч чадсан. Чью Чэнли танилцуулахдаа, 2010 оныхтой харьцуулбал хятадын шинжлэх ухааны ажилтан болон түүнтэй холбогдох байшин барилгын тоо ихээр нэмэгдсэн гэлээ.

Шинжлэх ухаан техникийг түгээмэлжүүлэх боловсон хүчин тасралтгүй нэмэгдэж, нийт тоо 17.27 хувь буюу сая хүн тутамд ногдох шинжлэх ухаан техникийг түгээмэлжүүлэх боловсон хүчний тоо нь 14.4 хувиар тус тус нэмэгдсэн байна. Ордон талбайн байгуулалтын талаар шинжлэх ухаан техникийн ордон болон музей нийт 1258 байж, үзэн танилцсан хүний тоо давхардсан байдлаар 152 саяд хүрсэн нь 2010 оныхоос 61.15 хувиар нэмэгджээ.

Хөдөлгөөнт интернетээр төлөөлөл болгосон шинэ хэвлэл мэдээлэл түргэн нэмэгдэж, шинжлэх ухаан техникийг түгээмэлжүүлэх чухал тавцан болсон байна. 2015 онд нийт Хятадын шинжлэх ухаан техникийг түгээмэлжүүлэх веб сайт 2612-д хүрч, өнгөрсөн 5 жилд нийт 20 хувиар нэмэгджээ. Өнгөрсөн жил олон нийтэд нээлттэй болсон шинжлэх ухаан техникийг түгээмэлжүүлэх ажиллагаанд оролцсон судалгааны байгууллага, их сургуулиуд 7241 болж, 2010 оныхоос 43.81 хувиар нэмэгджээ. Эдгээр нь шинжлэх ухаан техникийг олон нийттэй ихэд ойр болгосон байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе