• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Габоны ерөнхийлөгч Вонготой хэлэлцээ хийв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-12-07 21:03:30

   
7-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Ардын их хурлын ордонд Габоны ерөнхийлөгч Али Вэн Вонготой хэлэлцээ хийв. Хоёр улсын тэргүүн Хятад Габоны харилцааг иж бүрэн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны өндөрлөгт хүргэхээр зарлаж, Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Жонесбургийн дээд хурлын үр дүнг хэрэгжүүлэх замаар, хоёр орны хөгжлийн стратегийг холбож, хоёр талын олон салбар дахь харилцан ашигтай найрсаг хамтын ажиллагааг бүх талаар төлөвлөн, хамтран хөгжихөөр тохиролцов.
   
Ши Жиньпин, Хятад Габон дипломат харилцаа тогтоосон 42 жилийн турш хоёр талын харилцаа урагштай хөгжсөөр ирэв. Хятад улс Габонтой хамт улс төрийн итгэлцлийн үндэс суурийг баталгаажуулж, өндөр дээд хэмжээний айлчлалыг нэмэгдүүлэн, засгийн газар, эрх баригч нам, парламент, орон нутгийн хоорондох солилцоог өргөжүүлж, улс төрийн харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа, хөгжлийг ахиулах хөдөлгөх хүч болгоход бэлэн байна гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе