• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинжяны Хөтөв сяньд 6.2 баллын хүчтэй газар хөдлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-12-08 15:36:49

Хятадын газар хөдлөлтийг хэмжих станцын хяналт хэмжилтээс үзэхэд, 8-ны 13 цаг 15 минутад Шинжяны Цонж жөүгийн Хөтөв сяний орчим 6.2 баллын хүчтэй газар хөдөлж, газар хөдлөх үеэр, Өрөмч хотод илэрхий чичирхийлэл үүссэн бөгөөд Или, Баянголын монгол үндэсний өөртөө засах жөү, Турфан зэрэг газар ч мэдэгдсэн байна.

Хэмжилтээс тодруулснаар, газар хөдлөлтийн голомт нь умарт өргөргийн 43,83 градус, зүүн уртрагийн 86,35 градуст, газар хөдлөлтийн гүн нь 6 км-д хүрсэн байна. Өнөөг хүртэлх байдлаар, 3.0 баллын чичирхийлэл 8 удаагаа болсныг Хятадын газар хөдлөлтийг хэмжих станцаас тодруулжээ.

Орон нутгийн суртал ухуулгын салбарын танилцуулснаар, Хөтөв сяний нэг тосгоны захиргааны барилгын хананд ан цав гарчээ. Одоогоор бэртэж гэмтсэн хүн болон эд хөрөнгийн хохирол гарсан тухай мэдээ ирээгүй байна.
\Ренчинсоо\
    

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе