• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин чухал үг хэлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-12-08 21:09:05

Бүх Хятадын их дээд сургуулийн үзэл суртал улс төрийн ажлын хурал 12-р сарын 7, 8-ны өдрүүдэд Бээжинд хуралдав. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцож чухал үг хэлэв. Тэрээр онцлохдоо,  их дээд сургуулийн үзэл суртал улс төрийн ажил ямар хүнийг хүмүүжүүлэх, хэрхэн хүмүүжүүлэх, хэний төлөө хүмүүжүүлэх гэсэн үндсэн асуудалтай холбогдож байна. Ёс суртахуунтай хүмүүсийг хүмүүжүүлэхийг гол болгон, үзэл суртал улс төрийн ажлыг гэгээрэл боловсролын бүх явцад нэвтрүүлж, бүх шат үе, тал бүрээр сурагч хүмүүжүүлж, Хятадын их дээд сургуулийн боловсролын шинэ байдлыг чармайн буй болгох ёстой гэв.

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, төвийн нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Лю Юньшань дүгнэлтийн үг хэлж, байнгын хорооны гишүүн Ван Чишань, Жан Гаоли нар оролцов. \Урьхан\  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе