• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Антонио Гутерриш НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-12-13 17:15:51

Орон нутгийн цагаар 12-р сарын 12-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71-р чуулганы нэгдсэн хуралдаан дээр, Антонио Гутерриш тангараг өргөн тушаалд орсноор, тус байгууллагын 9 дэх ерөнхий нарийн бичгийн дарга болж, уг хурал дээр хэлсэн үгэндээ өөрчлөлтийг онцлов.

Энэхүү үйл ажиллагааг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга Томсон даргалж, Антонио Гутерриш "НҮБ-ын дүрэм"-ийг гартаа барин тангараг өргөхдөө, "үнэнч, хянуур болон авъяас чадавхаараа үйл ажиллагаагаа дүрэмжүүлж, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг хариуцлагыг биелүүлж, НҮБ-ын ашиг сонирхлын төлөө шударгаар үйлчилнэ" гэжээ.

Дараа нь үг хэлэх үеэр, Антонио Гутерриш, эн тэргүүнд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мунд хүндэтгэл үзүүлж, тушаалд байх хугацаандаа олон салбарт гарамгай хувь нэмэр оруулсныг ихэд сайшаав.

Тэрээр хэлэхдээ, НҮБ нь олон талт харилцааны тулгын чулуу, хямралыг урьдчилан сэргийлэх талаар хүч тавьж ажиллах ёстой. Урьдчилан сэргийлэх болон зохицуулалтаар энх тайван, тогтвортой хөгжлийн зорилт, НҮБ-ын дотоодын шинэчлэл зэргийг биелүүлэх нь НҮБ-ын өөрчлөлтийн стратегийн гурван чухал тал юм гэлээ. "Одоо НҮБ арга хэмжээ авах цаг тохиож байна. НҮБ өөрийн дутагдалтай талаа сэрж, өөрийн ажлын арга авцлаа өөрчлөх ёстой. НҮБ нь олон талт харилцааны тулгын чулуу болж, олон арван жилийн туршийн энх тайванд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Гэсэн хэдий ч өнөөгийн олон өрсөлдөөн сорилтууд бидний хариу арга хэмжээ авах чадавхаас давсан, иймд өөрчлөлт хийхэд бэлэн байх ёстой юм."

Урьдчилан сэргийлэх болон зохицуулалтаар энх тайванг биелүүлэх асуудлаар тэрээр хэлэхдээ, НҮБ-ын энх тайвны үйл ажиллагааны дунд илүү тодорхой энхийг сахиулах ухагдахууныг боловсруулан, энхийг сахиулах цар хүрээний талаар эрхбиш нийтлэг ойлголтод хүрэх хэрэгтэй юм. Урьдчилан сэргийлэхээс эхлээд зөрчлийг шийдвэрлэх хүртэлх, энх тайван болон хөгжлийг биелүүлэхийг нэг цогц болгох хэрэгтэй. Энэхүү нөхцөл байдалд НҮБ-ын энх тайван, аюулгүй байдлын стратегийн үйл ажиллагааны механизм болон бүтцэд иж бүрэн өөрчлөлт хийх ёстой гэлээ.НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх тухай тэрээр хэлэхдээ, НҮБ-ын гишүүн орнуудад үргэлжлэн дэмжлэг үзүүлж, дэлхий нийтээрээ нягтралцан, гишүүн орнуудад туслан нэг ч орныг хоцроохгүй байх амлалтаа биелүүлнэ. Иймээс НҮБ хөгжлийн асуудлыг ажлын гол төв болгох бөгөөд төв байр болон улс орныг НҮБ-ын хөгжлийн системд бүх талын өөрчлөлт оруулах болно гэжээ.

НҮБ-ын дотоодын өөрчлөлтийн асуудлаар тэрээр хэлэхдээ, ажлын гол зүйл нь ажлыг хялбарчлах, эрхийг чөлөөлөх, уян хатан ажиллах зэрэг болно. Үүнээс гадна НҮБ-ын ухуулгын стратегийг өөрчлөн, ухуулгын багаж хэрэгсэл болон тавцанг шинэчилж, дэлхийн олон газрын хүмүүс бүгд НҮБ-ын дуу хоолойг сонсож чадахаар болгоно. Тэрээр үүний зэрэгцээ өөрийн үүрэгт ажлын хугацаанд НҮБ-ын ажилчдын хүйсийн харьцааг тэнцүүлэх явдлыг билүүлэх болно гэж амласан байна.

Түүний НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрх нь 2017 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе