|
|
||
Саяхан хуралдсан ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны хурлаар 2017 оны эдийн засгийн ажлыг судлан шинжилж, харилцан хөрөнгө оруулалтын үүргийг онцлон, "нэг бүс нэг зам"-ын байгуулалтыг нухацтай дэмжиж, хуулийн засаглалын байгуулалтыг төгөлдөржүүлж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулан, хэрэглээний чадамжийг нээж, нээлттэй салбарыг өргөжүүлэн, гадаадын хөрөнгийг идэвхтэй татах хэрэгтэй гэж тэмдэглэжээ. Эдүгээ Хятад улсын өөрчлөлт, нээлттэй ажил үйлс шинэ эхлэл гараан дээр байна. Ирэх жил эдийн засгийн нээлттэй хэлбэрийн шинэ тогтолцоог шуурхай байгуулан, дэлхийн эдийн засагтай нэгдэх алхмаа улам түргэтгэх болно гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.
Новартис/Novartis/ эмийн үйлдвэр төв нь Швейцарт байрладаг эм бэлдмэлийн нэртэй компани юм. Тус компанийн Шанхай хотын чөлөөт худалдааны бүсэд байгуулсан судалгаа хөгжлийн парк энэ оны 6-р сард албан ёсоор ашиглалтанд орж, Швейцар, Америкийн дараах уг компанийн судалгаа хөгжлийн дэлхийн гурав дахь төв болов. Уг компанийн гадаад хэргийн ажлын ерөнхий хянагч Ван Пэн сурвалжлагчид хэлэхдээ, Хятад улсын хөрөнгө оруулалтын орчин байнга сайжирч байгааг бид биечлэн мэдэрч байна гэлээ.
"Засгийн газраас бидэнтэй нягт харилцаж, сайжруулах явцад Шанхай хотын захиргааны үйлчилгээ маш нааштай үүрэг гүйцэтгэсэн юм. Бидний туршилтын бүх материалыг импортлохыг хянаж удирдах салбар, эрүүл мэнд төлөвлөгөөт төрөлтийн ажил хариуцсан хороо, хорио цээр хяналт шалгалт, гааль зэрэг байгууллага өөрчлөлт шинэчлэлтийн арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж, баялаг өгөөжтэй ажиллаж байна. Бидний импортоор оруулах барааны түүвэр дээжийг хянан зөвшөөрөх хугацааг ч сар орчмоор богиносгосон юм. Эдгээр нь бидний төслөө хэрэгжүүлэх болон дэлхийн бусад салбартай зэрэг урагшлахад чухал ач холбогдолтой юм" гэж тэрээр тэмдэглэжээ.
НҮБ-ын худалдаа хөгжлийн хурлын шинжилгээний дүнгээс үзвэл, энэ жил болон ирэх жилд, Хятад улс хөрөнгө оруулалтын тэргүүн сонголт хэвээрээ байх болно. Хятадын ХЯ-ны төлөөлөгч Сүнь Живэнь саяхан хэлэхдээ, "Он гарснаас хойш, Европын холбооны 28 гишүүн орны дэлхийд нэртэй үндэстэн дамнасан компаниуд Хятадад хөрөнгө оруулж байгаа цар хэмжээ болон технологийг хөрөнгө мөнгөөр тэтгэх эрч хүчээ нэмэгдүүлсээр байна. Энэ бүх үйл ажиллагаа нь эдгээр компани Хятадын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв, нэг тэрбум 370 сая хүн амтай хэрэглээний зах зээлийн нөөц хүчинд итгэл дүүрэн байгааг харуулж байна" гэжээ.
Өдгөө Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо "Гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэрлэлийн удирдлагын заалт"-ын засвар оруулсан төслийг гаргаж, бүх нийгэмд хандан санал хураалт хийсэн байна. Үүнийг өнгөрсөн заалтуудтай харьцуулбал, энэ засвар оруулсан төсөл нь гадаадын хөрөнгө оруулагчдыг хязгаарласан арга хэмжээ нь гуравны нэгээр буурчээ. Хятадын Орчин үеийн олон улсын харилцааны судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн Чэнь Фэнин хэлэхдээ, энэ нь Хятад улс гадаадын хөрөнгө орж ирэхийг хүлээн зөвшөөрөх сөрөг заалтын дүрэм бий болгох тухай бас нэг ахиц хийснийг харуулж байна гэжээ.
"Байнгын аж үйлдвэрийн хувьд авч хэлбэл бид гадаадад нээлттэй болсон. Одоо аж үйлдвэрийн салбарын дээд төвшний дэвшилтэт техникийн салбарыг нээлттэй болгоно. Бид хориотой, хязгаарласан заалтыг гаргалаа. Иймээс бүх дэлхийн үндэстэн дамнасан компани Хятадын зах зээлд орох үед заалт маш тодорхой болно. Үнэн хэрэгтээ аажим аажмаар сөрөг жагсаалт уруу явж байгаа юм" гэж тэрээр хэллээ.
Саяхан хуралдсан ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны хурлаас, 2017 онд Хятад улс нээлттэй байх салбараа үргэлжлэн өргөтгөж, гадаадын хөрөнгийг үргэлжлэн татах болно гэж онцолсон юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |