|
|
||
Киприйн ерөнхийлөгч Никос Анастасиадес 12-ны өдөр хэлэхдээ, Хятад улсын санаачилж буй "Нэг бүс нэг зам" бодлогын идэвхтэй оролцогч болж, торгоны зам дагуух орнуудтай хамтдаа "Нэг бүс нэг зам" бодлогын үнэ цэнэ, зорилтыг биелүүлэхийг хүсэж байна гэлээ.
Никос Анастасиадес мөн өдөр Кипр-Хятад улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн арга хэмжээнд оролцох үеэр хэлэхдээ, Хятад улсын санаачилж буй "Нэг бүс нэг зам" санаачилга нь Хятад улс дэлхийн засаглалд оруулж буй жишиг юм. Мөн Хятад улс эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дэд бүтцээр холбогдохыг эрчимжүүлэх, ард иргэддээ үр өгөөж өгч, хөгжлийг урагшлуулах чухал хувь нэмэр юм гэлээ.
Тэрээр, Кипр Европын холбооны гишүүн орон, далайн тээврийг эрчимтэй хөгжүүлж буй орны хувьд "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтад оролцож, Хятад улс болон европын орнуудын хамт хүчин зүтгэл гаргахад бэлэн байна. Мөн "21-р зууны тэнгисийн торгоны зам"-ын европ дахь чухал орны хувьд Кипр улс дэлхийн олон орнуудын хамт уг төслийн зорилтыг биелүүлэхэд бэлэн байна гэлээ.
Н.Пүрэвжав орчуулав
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |