• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн бүсийн эдийн засаг дэлхийн эдийн засгийн нөлөөлөлд өртөөгүй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-12-15 11:27:48

Азийн шинээр хөгжиж буй зах зээл ирээдүйтэй байна. Азийн Хөгжлийн Банк Азийн тогвтортой өсөлтөө хадгалах урьдчилсан төлөвлөгөөгөө биелүүлж, дэлхийн эдийн засгийн тогтворгүй нөлөөнд автахгүй гэж Black Rock Зөвлөхийн Байгууллага үзсэн байна.

Азийн Хөгжлийн Банк мэдэгдэхдээ, Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт тогтвортой байгаа хэдий ч Энэтхэгийн өсөлт саараад байна гэжээ. Уг банк Азийн орнуудын 2016 оны өсөлтийг урьдчилан төсөөлсөн 5.7 хувийг бууруулан 5.6 хувь хэмээн төсөөлсөн байна. 2017 оны өсөлтийг 5.7 хувьтай байх болно гэж төсөөлжээ.

Азийн Хөгжлийн Банкны эдийн засагч Жуан Чэньжүн:"Дэлхийн эдийн засгийн байдал тогтворгүй нөхцөлд Азийн эдийн засаг өсөлтөө хадгалсан хэвээр байна. Бүтцийн өөрчлөлт нь үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлж, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулан, дотоодын эрэлт хэрэгцээг дэмжиж, тогтвортой өсөлтөө хадгалахад ашигтай" гэлээ.

Дотоодын хэрэглээ, төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт илэрхий нэмэгдсэнээр Малайз, Филиппин зэрэг орнууд хурдтай өсөлтөд хүрэх магадлалтай хэмээн Азийн Хөгжлийн Банк үзэж байна.

Н.Пүрэвжав орчуулав

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе