|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх хэвлэлийн алба 12-р сарын 15-ны өдөр Бээжинд 2017 оны шинэ оны хүлээн авалт зохиожээ. ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах газрын дэд дарга, Төрийн зөвлөлийн дэргэдэх хэвлэлийн албаны дарга Жян Жяньгүө хэлсэн үгэндээ, шинэ онд Төрийн зөвлөлийн дэргэдэх хэвлэлийн алба улам нээлттэй байр сууриас гадаад дотоодыг холбох, олон нийтийг ойлголцуулах дархан үүргээ улам сайн ухамсарлаж, даян дэлхийд Хятад орноо улам бодитой, улам өргөн талаас таниулахыг хичээж ажиллах болно гэжээ.
2016 онд, Хятад улсын мэдээ нийтлэлийн ажил нааштай ахиц гаргаж, Төрийн зөвлөлийн дэргэдэх хэвлэлийн алба нийт 120 гаруй удаагийн хэвлэлийн бага хурал хуралдуулсан бол олон яам хороод болон олон шатны засаг захиргааны байгууллагуудын хэвлэл нийтлэлийн ажил ч шинэ амжилт тогтоожээ. Мөн өдрийн хүлээн авалт дээр Төрийн зөвлөлийн дэргэдэх хэвлэлийн албаны APP болон "Сүлжээн дэх хэвлэлийн төв"-ийг албан ёсоор ажиллуулсан бөгөөд Төвийн байгууллага нэгжүүд болон орон нутгуудын хэвлэлийн төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг нийтэлжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |