• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америк Хятадын харилцааны үндэсний комисс байгуулагдсаны 50 жилийн ойд баяр хүргэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-12-16 16:01:47

Орон нутгийн цагаар 15-нд Нью-Йоркт, Америк Хятадын харилцааны үндэсний комисс 50 жилийн ойгоо тэмдэглэв. Хятад улсын дарга Ши Жиньпин болон Америкийн ерөнхийлөгч Барак Обама нар тус тус баярын цахилгаан илгээжээ. Хятадаас Америкт суугаа элчин сайд Цүй Тянькай, Америк Хятадын харилцааны үндэсний комиссын дарга Гарла.А Хиллс нар хоёр орны төрийн тэргүүний баярын захиаг уншиж сонсгов.

Ши Жиньпин баярын захиандаа, Америк, Хятадын харилцааны үндэсний комисс байгуулагдсаны 50 жилийн ойд баяр хүргээд, тус комиссоос өнгөрсөн хагас зуунд хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдалд жинтэй хувь нэмэр үзүүлж, хоёр орны олон салбарын харилцаа хамтын ажиллагааг ахиулахад нааштай түлхэц өгөхөөр хичээн ажиллаж ирснийг үнэлэн сайшаалаа.
Ши Жиньпин, "Хятад, Америкийн харилцаа бол дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцааны нэг юм. Дэлхийн хөгжиж байгаа хийгээд хөгжсөн хамгийн том орон бөгөөд дэлхийн эдийн засгийн эхний байрыг эзэлж байгаа эдийн засгийн хоёр том цогцын хувиар Хятад, Америк хоёр орон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалан, дэлхийн хөгжил дэвшлийг ахиулахад онцгой чухал үүрэг хариуцлагатай бөгөөд мөн өргөн дэлгэр хамтын ашиг сонирхолтой юм" гэжээ.

Барак Обама баярын захиандаа, "миний бие төрийн жолоог залж байсан хугацаанд Америк, Хятад хоёр орон дэлхийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах, Ираны цөмийн асуудлыг шийдвэрлэх, баруун Африкийн Эбола хижгийн халдварыг зогсоох зэрэг олон чухал асуудлаар Америк, Хятад хоёр орон үр ашигтай хамтран ажиллаж байгааг дэлхий нийтэд харуулсан юм. Америк, Хятадын харилцаа бол дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцааны нэг юм" гэж онцолжээ. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе