• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Япон Оросын удирдагчид маргаантай нутаг дэвсгэрийн асуудлаар ярилцжээ

CRI       (GMT+08:00) 2016-12-16 10:31:47

Японы ерөнхий сайд Шинзо Абе 15-нд өөрийн төрсөн нутаг Ямагүчи мужийн Нагато хотод айлчилж буй ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсан байна. Уулзалтын үеэр хоёр талаараа маргаантай байгаа нутаг дэвсгэр дээр хамтдаа эдийн засгийн үйл ажиллагаа зохион байгуулах талаар ярилцсан боловч нутаг дэвсгэрийн харьяаллын асуудлаар ахицтай болсон эсэх талаар тодорхой мэдээлсэнгүй. Путин 11 жилийн дараа ОХУ-ын ерөнхийлөгчийн хувиар Японд дахин айлчилж байгаа нь энэ болно.

Путин айлчлахаасаа өмнө цохон тэмдэглэхдээ, Орос Японы хооронд нутаг дэвсгэрийн асуудал гэж байхгүй гэжээ. Уулзалтад байлцсан ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юри Ушаков хэвлэл мэдээллийнхэнд хэлэхдээ, хоёр талаараа Өмнөд Курилын аралд хамтаар эдийн засгийн үйл ажиллагаа зохион байгуулах талаар зөвшилцсөн гэжээ.

Шинзо Абе болон Владимир Путин 16-нд Токиод дахин уулзалт хийж сэтгүүлчидтэй уулзан хэлэлцээний үр дүнгийн талаар танилцуулах юм.

\Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе