• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрдэнэтогтохын мэндэлсэн 100 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээ Хөх хотод боллоо

CRI       (GMT+08:00) 2016-12-16 11:01:55

Монгол үндэстний соёлын их зүтгэлтэн, Эрдэнэтогтохын мэндэлсэн 100 жилийн ойг тэмдэглэх уулзалт ярилцлага 12-р сарын 15-ны өдөр Хөх хотод боллоо. ӨМҮХЭТ, Найман муж орны монгол хэл бичгийн хамжилцах алба, Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн үндэстний цөөнхийн хэл судлах төв, Улаанхад хотын ҮХЭЗ болон Хишигтэн хошууны засгийн газар зэрэг байгууллага нэгжээс хамтран зохиосон энэхүү арга хэмжээнд ӨМ-ын эрдэмтэн судлаачид Бээжин, Ланьжөү, МУ болон Эрдэнэтогтохын нутгийнхан зэрэг хүмүүс оролцжээ. Улаанхад хотын Хишигтэн хошууны Баянцагаан сумын Жирийн голоор нутагтай Эрдэнэтогтох ӨМ-ын хэл бичгийн ажлын комиссын нарийн бичгийн дарга, ӨМ-ьн хэл түүх утга зохиол судлах газрын дарга зэрэг тушаалыг хашиж байжээ.

Эрдэнэтогтох нь Хятадын монгол утга зохиол судлалын нэрт эрдэмтэн, монгол үндэстний утга зохиол түүх судлалыг үүсгэгч, Хятадын анхдагч монгол хэл бичгийн судлах тасгийг байгуулагч. Уг арга хэмжээний үеэр эрдэмтэн судлаачдаас "Монгол зөв бичлэгийн тольд шинээр дүрэмжүүлсэн үгсийн тухай" зэрэг сэдвээр лекц уншсан байна.

Хятадын Төвийн үндэстний их сургуулийн профессор, докторын удирдагч, нэрт эрдэмтэн Хишигтогтох хэлэхдээ, Эрдэнэтогтох монгол хэл бичгийн олон ажил хийсний дотор хамгийн чухал нь монгол хэл бичгийн ажлыг зөв замаар удирдаж явсан явдал болно. Түүний ачаар монгол хэл бичгийн ажил үндсэндээ зөв эрүүл замаар явж ирсэн юм. Тэрээр "Үндсэн хууль" болон "Үндэстний цөөнхийн өөртөө засах хууль" дахь үндэстний цөөнхүүд үг хэл, үсэг бичгийг хэрэглэх хөгжүүлэх эрх чөлөөтэй гэсэн заалтыг баримталж хэрэгжүүлж, хэлийг яавал хөгжүүлж болох бэ гэдгийг сурах хүний тоо олон байх, хэрэглэх хэмжээ өргөн болсон байх хэрэгтэй, эрдэм шинжилгээний төвшин дээшилсэн байх хэрэгтэй, утга зохиолын хэл баялаг болсон байх хэрэгтэй гэсэн дөрвөн зарчмын дагуу хэрэгжүүлж ирсэн. Одоо хэрэглээний судлал маш дутмаг байгаа бөгөөд нэгдэлтэй программ хангамж гэж байхгүй байна. Мөн монгол бичгийг зөв бичих талаар завхрал гарч байна. Иймээс энэ хурал бодит ач холбогдол өгөх болно гэж найдаж байна.

 МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн, "Улаанбаатар" их сургуулийн доктор профессор Цэдэв ярилцлага өгч хэлэхдээ "1957, 1959 онд Монгол улсад айлчлан олон улсын хуралд оролцон өгүүлэл илтгэл тавьж байсан байна. Түүний тэдгээр игтэлийг би саяхан архив хүрээлэнгийн сан хөмрөгөөс шүүж үзсэн, түүний тэдгээр илтгэл өнөөдөр ч гэсэн ач холбогдлоо алдаагүй хэвээр байгаа бөгөөд түүний хөндсөн зарим асуудал нь одоо ч маш үнэ цэнэтэй илтгэл гэж би бодож байна" гэжээ.

Сэтгүүлч: Зандангоо

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе