• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Йемений Аденд дайралтад өртөж амиа алдагсдын тоо нэмэгдэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-12-19 09:36:23

Йемений Аден хотод 18-ны үүрээр амиа золиослогч тэсрэх бодис дэлбэлжээ. Аден хотын улсын эмнэлгийн ажилтны хэлснээр, 49 цогцсыг эмнэлэгт хүргэж ирсэн бөгөөд уг дэлбэрэлтэд шархадсан 39 хүн эмчилгээ хийлгэж байгаа аж.

Хэт даврагч "Лалын улс" бүлэглэл 18-нд Твиттерээр мэдэгдэл нийтэлж, энэ хэргийг тэд зохион үйлдсэн бөгөөд хэрэг үйлдэгч нь Абу Хашим Радфани гэгч хүн болохыг хүлээн зөвшөөрчээ.

2015 оны 6-р сараас хойш, Йемений Аден муж байнга дайралтад өртөж, уг мужийн дарга болон хэд хэдэн албан тушаалтан дайралтад амиа алдсан бөгөөд цэргийн хуаранг чиглэсэн террорист дайралт хэдэн удаа гарч байлаа. Энэ сарын 10-нд Адены нисэхийн буудлын ойролцоох цэргийн нэгэн бааз хэт даврагч "Лалын улс" бүлэглэлийн дайралтад өртөж, наад зах нь 33 цэрэг амиа алдаж, 40 хүн шархаджээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе