• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжин хот агаарын хүнд бохирдлын сэрэмжийн дохио өгөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-12-19 11:21:10

12-р сарын 16-ны 20 цагаас Бээжин хотынхон агаарын хүнд бохирдлын улаан өнгийн анхны сэрэмийн дохио өгч эхэлжээ. Энэ хугацаанд Бээжин хотын 1000 гаруй үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоох, үйлдвэрлэлээ хязгаарлах арга хэмжээ авч байна. Бээжин хотын хүрээлэн буй орчны хяналт шалгалтын ерөнхий ангийн дарга Гүө Хао: "агаарын хүнд бохирдлын улаан өнгийн энэ удаагийн сэрэмжийн дохионы хугацаанд Бээжин, Тяньжинь, Хэбэй хамтран байршуулалт, үйл ажиллагаагаа нэгтгэхээс гадна, хотын хүрээлэн буй орчны салбарын ажилчид бүгд 24 цагаар ажиллах болно гэлээ.

Агаарын хүнд бохирдлын улаан өнгийн сэрэмжийн дохионы хугацаанд, холбогдох ажлын урьдчилсан төслийн ёсоор нийслэлийн нийгмийг аюулаас хамгаалах салбарынхан утаат манантай цаг агаарын байдалд чиглэсэн сэргийлэлтийн өндөр зэрэглэлийн арга хэмжээ авч, агаарын бохирдолтой тэмцэх олон ажлыг хийж байна. 1 хоног хүрэхгүй хугацаанд зам харилцааны удирдлагын салбарынхан утаа ялгаруулалтын үндэсний стандарт-Ⅰ, Ⅱ-ын бензин түлштэй хөнгөн машин, хог хаягдал зөөгч машин болон суудлын машины тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд орох хязгаарлалын дүрмийг зөрчсөн зэрэг үйлдлийг нийт 31 мянгыг шалган илрүүлжээ.

从12月16日20时,北京市启动今年首个空气重污染红色预警。在此期间,全市一千多家企业停产限产。北京市环境监察总队队长郭昊介绍,在本次空气重污染红色预警期间,京津冀联合将进行统一部署和统一行动。另外,全市的环保部门全员上岗,24小时值班。

 红色预警期间,按照相关工作预案,首都公安启动高等级勤务方案应对雾霾天气,做好重污染天气应对各项工作。仅不到一天时间,交管部门共查处国Ⅰ国Ⅱ轻型汽油车、渣土垃圾运输车和小客车违反单双号限行规定等各类违法行为共计3.1万起。

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе