|
|
||
Саяхан өндөрлөсөн төвийн эдийн засгийн ажлын хурлаар хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх талаарх 2017 оны эдийн засгийн ажлыг байршуулав. Хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх нь ирэх жилийн эдийн засгийн ажлын гол чухал үүрэг төдийгүй өнөөгийн эдийн засгийн зөрчлийн зангилаа асуудал юм гэж мэргэжилтнүүд хэлж байна. Ингээд та бүхэнд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
Төвийн эдийн засгийн ажлын хуралд, 2017 он бол "13-р 5 жил"-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх мөн хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх чухал жил юм. Хятадын олон улсын эдийн засгийн харилцааны төвийн орлогч захирал Жү Жишиний үзэж байгаагаар, дэлхийн эдийн засгийн сэргэлт буурай, Хятадын эдийн засаг "шинэ төлөв байдал"-д орсон нөхцөлд "хангамжийн талын бүтцийн өөрчлөлт" гэх гол агуулгыг мөрдөн чухал салбарт эрс хэлбэрэлтгүй өөрчлөлт хийх нь өнөө цагийн эдийн засгийн бүтцийн зөрчил болон цаг хугацааны үетэй уялдсан зангилаа асуудлыг атгасан явдал болох юм гэжээ.
"Хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэхэд эрэлт хэрэгцээний удирдлага болон хангамжийн талын бүтцийн өөрчлөлт, түүнчлэн "тогтвортой бөгөөд ахицтай", "ахицтай бөгөөд сайн" байх харилцааг зохистой шийдвэрлэх ёстой" гэж Жү Жишинь хэллээ.
Хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх нь макро эдийн засгийн үргэлжлэн тогтвортой хөгжлийн байдлыг хамгаалахаар барахгүй хэт үйлдвэрлэл, агуулахын хадгаламж, хөшүүргийг арилган, өөрийн өртгийг бууруулан, дутагдалтай талаа нөхөхийг тогтвортой дэмжих явцдаа бодлогын арга барилаар банк санхүү, газар эдэлбэр зэрэг салбарын эрсдэлийг бууруулж, өөрчлөлтийн явц дахь идэвхтэй нөхцөлийн эерэг үр ашгийг бадруулан тогтвортой хөгжихийг биелүүлэх хэрэгтэй гэжээ.
Ирэх оны эдийн засгийн ажлын гол үүргийг нэг өгүүлбэрээр хэлбэл хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх явдал болно гэж Төвийн санхүү эдийн засгийн удирдах хэсгийн тамгын газрын орлогч дарга Ян Виймин үзсэн байна. Тэрээр хэлэхдээ, хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийн үндсэн агуулгад гурван талыг хамрах болно. Нэгд, эцсийн зорилго нь шаардлагыг хангаж даруй ард олны өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа материаллаг соёлын шаардлагыг хангах явдал болно. Хоёрт, хангамжийн чанарыг дээшлүүлэхийн төлөө хичээх болно. Гуравт, хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх үндсэн арга зам бол өөрчлөлтийг гүнзгийрүүлэх явдал болно.
Нэг талаар эх баялгийг хуваарилахад зах зээлийн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх тогтолцоог боловсронгуй болгож, монопольчлыг эвдэж, зах зээлийн хүчнийг боловсронгуй болгон үнийн тогтолцоо нь баялгийн хуваарилалтыг удирдахыг биелүүлэх хэрэгтэй. Нөгөө талаар урамшууллыг эрчимжүүлэн инновацийг урамшуулж, хөдөлгөгч хүчээ дайчлан, ашиг олох чадавхи, хөдөлмөрлөх хүчний чадавхи, нөөц нэмэгдлийг дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.
Хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийн тухайд, Төвийн эдийн засгийн ажлын энэ удаагийн хурлаар "Хөдөө аж ахуй" болон "Газар эдэлбэр" гэсэн хоёр салбарын ажлыг онцолсныг анхаарууштай юм. Ян Вэйминь хэлэхдээ, "хөдөө аж ахуйн хангамжийн талын бүтцийн өөрчлөлт маш чухал шаардлагатай болж байна" гэжээ. Тэрээр хэлэхдээ,
"Өдгөө нийт хэмжээ нь хэд дахин давж буй боловч хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн байдлыг ард иргэд маш их анхаарах болсон байна. Иймээс хөдөө аж ахуйн хангамжийн талын бүтцийн өөрчлөлт нь чиглэлийн хувьд ногоон шилдэг чанарын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх асуудлыг тэргүүн чухал байранд тавих хэрэгтэй. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний стандарт үйлдвэрлэл, брэнд бий болгох, чанар, аюулгүйн байдлын хяналтыг эрчимжүүлэхийн зэрэгцээ эх үүсвэрээс нь хөдөө орон нутгийн байгаль экологийн орчныг хамгаалах ажлыг сайжруулах ажлыг эрчтэй хийх хэрэгтэй" гэжээ.
Газар эдэлбэрийн салбарын тухайд Ян Вэйминь хэлэхдээ, банк санхүү, газар нутаг, татвар, хууль зүй зэрэг арга хэлбэрээр Хятад улсын байдалд зохицсон, зах зээлийн ёс зүйд нийцсэн үндсэн дүрэм тогтоол болон урт хугацааны механизм боловсруулан тогтоох хэрэгтэй гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |