|
|
||
Хятадын CRRC Жү Жий хувьцаат компани саяхан Чехийн Риогийн хурдны төмөр замын компанитай Прагад гэрээнд гарын үсэг зурсан байна. Чехийн тал Хятадын талаас 20 сая еврогийн үнээр гурван хурдан галт тэрэгний цуваа авахаар болсон байна. Энэ нь Хятадын хурдны галт тэрэг Европын холбооны зах зээлд орсныг илтгэж байна.
Хятадын CRRC Жү Жий хувьцаат компанийн орлогч захирал Ляо Хунтао танилцуулж хэлэхдээ, хурдны галт тэрэгний цуваа 6 вагонтой, цагт 160 км хурдалдаг. Галт тэрэг хоёр төрлийн хөдөлгүүртэй. Чех, Словак, Польш гурван орны төмөр замаар саадгүй аялах чадвартай юм байна. Ашиглалтад оруулахаас өмнө хурдны галт тэрэг нь холбогдох шалгалт үнэлгээг даван туулах хэрэгтэй бөгөөд Европын төмөр замын харилцан холбогдох техникийн стандартын шаардлагыг хангах хэрэгтэй юм байна.
Эх сурвалжаас үзвэл, Риогийн хурдны төмөр замын компаниас хэлэхдээ, тус компани ирэх хэдэн жилд хурдны галт тэргээ бүгдийг CRRC Жү Жий компаниас авах болно. Ирэх гурван жилд 30 хурдны галт тэрэг худалдан авна гэжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |