|
|
||
20-ны үдээс өмнө ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Бээжинд Ардын Их Хурлын ордонд Тяньгүн 2-р болон Шэньжөү 11-р сансрын хөлгийн нислэгийн үүрэг гүйцэтгэсэн сансрын нисэгч болон судалгааны ажилтнуудын төлөөлөгчидтэй уулзсан байна. Тэрээр энэ үеэр цохон тэмдэглэхдээ, "сансар огторгуй өргөн уудам, түүнд судалгаа шинжилгээ хийх гэдэг эцэс төгсгөлгүй их ажил юм. Тасралтгүй инноваци бүтээж байж сая Хятадын үндэстнүүд нэн сайн сайхан ирээдүй тийш урагшлах болно гэжээ.
Энэ он бол Хятадын сансрын үйлс үүсэж хөгжсөний 60 жилийн ой болно. 60 жилийн хөгжлөөр манай улсын сансрын үйл хэрэг өдийг болтол томрон хөгжиж стратегийн ач холбогдолтой өндөр технологийн шинжлэх ухаан техникийн аж үйлдвэр болж, нисгэгчтэй сансрын хөлөг хөөргөж, саран дээр хайгуул хийх төслөөр бэлэг тэмдэг болгон бахдам сайхан амжилт олжээ.
Шэньжөү 11-р нисэгчтэй сансрын хөлөг энэ оны 10-р сарын 17-нд хөөрч, 11-р сарын 18-нд эх газар буцан ирж, тойрог замд байх хугацаандаа Тяньгүн 2-р сансрын лабораторитай амжилттай холбогдсон. Сансрын 2 нисэгч Тяньгүн 2-р сансрын лаборатори болон Шэньжөү 11-р сансрын хөлгийн цогцолборт 30 хоног ажиллаж, сансрын уудамд шинжлэх ухааны болон техникийн туршилт хийж, Хятадын сансрын нисэгч сансарын уудамд хамгийн урт хугацаагаар ажиллан дээд амжилтыг тогтоож, Хятадын нисэгчтэй сансрын хөлгийн төсөл ч чухал их ахицад хүрсний бэлэг тэмдэг болжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |