• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс хөдөө аж ахуйн салбарын хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлтийг хүч тавин дэмжинэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-12-21 16:50:53

ХКН-ын Төв хорооны хөдөө орон нутгийн ажлын жил тутмын хуралдаан саяхан болж өндөрлөсөн. Тус хурлаар хөдөө аж ахуйн салбарын хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлтийг дэмжихийг 2017 оныг Хятадын хөдөө аж ахуй, хөдөө тосгон болон тариачдын ажлын гол тал болгохоор шийджээ. Хурлаас заахдаа хөдөө аж ахуйн салбарын хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлт болон ногоон үйлдвэрлэлийг дэмжиж, тогтолцоог улам боловсронгуй болгож, зах зээлийн амьжиргааны хүчийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хөдөө аж ахуйн салбарын хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлтийг дэмжихэд юун тэргүүнд хөдөө аж ахуйн бүтцийг сайжруулах хэрэгтэй. Үүнд бүтээгдэхүүн, үйлдвэрлэл эрхлэлт болон бүс нутгийн бүтэц гэсэн гурван талыг хамарч байна гэв. Шинжээчдийн үзэж байгаагаар, өдгөө Хятад улсын үр тарианы үйлдвэрлэл дараалан 12 жил өсөн нэмэгдсэн хэдий ч мөн их хэмжээний үр тариаг импортод түшиглэж байгаа нь үр тариа зэрэг хөдөө аж ахуйн гол бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь бодит эрэлт шаардлагыг хангаж чадахгүй байгааг харуулж байна. Үүнд хүмүүсийн бодитой шаардаад байгаа, тэр тусмаа чанар болон аюулгүйн шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа юм байна. Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Хөдөө аж ахуйн хөгжил судлалын газрын судлаач Ли Гүөшян хэлэхдээ:

"Юуны өмнө, хэрэглэгчдийн хувьд өнгөрсөн хугацаанд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дутагдалтай байсан үед тариачид ямар хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ, хэрэглэгчид түүнийг хэрэглэдэг байсан. Гэтэл одоо бол өөр, бид олон улсын зах зээлд хандаж байгаа болохоор, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн асар их элбэг болсон бөгөөд дотоодын үйлдвэрлэлийн чадамж ч маш сайн байна. Иймэрхүү байдалд хэрэглэгчид юу хэрэглэхийг хүсэж байна, түүнийгээ хэрэглэх боломжоор хангагдсан. Хэрэглэгчид ийм нөхцөл боломжтой болж, өөрөөр хэлбэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний талаарх эрэлт хэрэгцээ нь иймэрхүү өөрчлөлттэй болж, хэрэглээний хэв загвар өөрчлөгдсөн явдал нь ч манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хөгжлийг зайлшгүй чанараа сайжруулах замаар замнахад хүргэсэн юм" гэж тэрээр тэмдэглэжээ.

Төв Засгийн газрын хөдөө орон нутгийн ажлын энэ удаагийн хурлаар, байгаль орчинд халгүй үйлдвэрлэлийн хэлбэрийг түгээмэлжүүлэн, хөдөө нутгийн тогтвортой хөгжилд дус дөхөм үзүүлж, цуцлах ёстойг нь цуцалж, ачаалал хэтэрснийг нь шуурхай хасаж, засаглах ёстойг нь нухацтай засаглах хэрэгтэй гэж тэмдэглэжээ. Байгаль орчинд халгүй хөгжил нь хөдөө аж ахуйн хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийн үндсэн шаардлага мөн. Эдүгээ Хятадын хөдөө аж ахуйн нөөцийн ашиглалт хэтэрч байгаа бөгөөд хөдөө аж ахуйн хаягдлыг ерөнхийд нь ашиглаж буй хэмжээ хүрэлцэхгүй байна. Тариалангийн газар, усны эх үүсвэрийн хомсдол өдөр ирэх тусмаа газар авч байна гэж мэргэжилтнүүд үзжээ.

Хятадын ХААЯ-ны Хөдөө нутгийн эдийн засгийн судалгааны төвийн Аж үйлдвэр, техникийн судалгааны кабинетын дарга Жан Жаошинь хэлэхдээ, Миний үзэж байгаагаар, энэ нь хөдөө аж ахуйд тулгарч байгаа нөөцийн хязгаарлалаас болж дэвшүүлсэн явдал юм. Өнгөрсөн 30 гаруй жилд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл асар их амжилтад хүрч, ханган нийлүүлэлтийг баталгаажуулсан бөгөөд зарим асуудлуудыг ч авчирсан байна. Нэг нь усны нөөц баялгийн асуудал. Их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэснээс болж их хэмжээний усны нөөцийг хорогдуулсан байна. Хятад улс нь усны нөөц баялгаар дутмаг орон, энэ удаагийн төвийн хөдөө тосгоны ажлын хурал усны нөөцийг хэмнэх асуудлыг хөндөж ярилцсан нь усны нөөцийг хэмнэх шаардлагад бүрмөсөн нийцэж байгаа юм. Хоёрт, бордоо болон хортон шавьж устгах хорыг багасгана. Өмнө нь тоо хэмжээг хөөцөлддөг байсан. Тэгвэл одоо амьдралын төвшин дээшлэхийн хирээр бид чанар чансааг илүү чухалчлах болж байна. Иймээс хортон шавьж устгах хор хэрэглэх хэмжээг багасгаснаар шаардлага хангахуйц болж байна гэжээ.

Ирэх жил, холбогдох салбар бодлогын дэмжлэгээ эрчимжүүлж, чөлөөт хөдөө аж ахуй, хөдөө тосгоны аялал жуулчлал, хөдөө аж ахуйн цахим худалдаа зэрэг шинэ аж үйлдвэрлэл, шинэ нөхцөл, шинэ загварыг дэмжиж, "интернет сүлжээ+"орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжлийг хурдтай дэмжиж, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжлийн шинэ хөдөлгөх хүчийг бий болгох юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе