• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ц.Мөнх-Оргил: Далай ламыг Монголд дахин айлчлан ирэхийг хориглоно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-12-21 10:28:24

Синьхуа агентлагийн мэдээ, Монголын хэвлэл мэдээлэлд өчигдөр мэдээлснээр, Монгол улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил саяхан хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхдөө, Монгол улс төр, шашны хэргийн тусдаа байх бодлого хэрэгжүүлж байна. Засгийн газрын шугамаар 14-р Далай ламыг хэзээ ч урьж байгаагүй, цаашид ч урихгүй нь ойлгомжтой. Шашны шугамаар ч Далай ламыг энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Монголд айлчлахгүй нь тодорхой юм гэжээ.

Ц.Мөнх-Оргил хэлэхдээ, 14-р Далай лам саяхан Гандантэгчинлэн хийдийн урилгаар Монгол Улсад айлчилсан бөгөөд энэ нь Монгол Хятад хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлсөн. Үүнд Монголын Засгийн газар харамсаж байна. Монгол, Хятадын харилцааг хэвийн гольдролд оруулж, яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийн төлөө Монголын тал идэвхтэй чармайлт гарган ажиллаж байна. Монгол Улс нь "Нэг Хятадын бодлого"-ыг тууштай баримталж, Түвд нь БНХАУ-ын салшгүй нэг хэсэг бөгөөд түвдийн асуудал нь хятадын дотоодын асуудал гэсэн байр суурийг баримталж байна гэжээ.

11-р сарын 18-23-ны өдрүүдэд Монголын тал Хятадын талын олон удаагийн ятгалгыг ойшоохгүйгээр 14-р Далай ламыг Монгол улсад айлчлуулсан юм.

Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 11-р сарын 20-нд 14-р Далай ламыг Монгол улсад айлчилсантай холбогдуулан сэтгүүлчийн асуултад хариулах үед хэлэхдээ, Далай ламын бүлгийн Хятадыг хагалан бутраах гэж оролдож байгаа мөн чанарыг танин ойлгож, үр дүнтэй арга хэмжээ авч Далай ламын Монголд айлчилсан муу үр дагаврыг арилгахыг Монголын талд шаардаж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе