|
|
||
2017 он ойртохын хирээр, Хятад улсаас Монголд суугаа элчин сайдын яам Монголын холбогдох салбаруудтай хамтран 2016 оны Хятад, Монгол хоёр орны харилцааны 10 чухал үйл явдлыг онцлон нэрлэлээ. Тухайлбал:
Нэг. Хятад-Монгол-Орос гурван орны төрийн тэргүүн гурав дахь уулзалтаа хийв.
2016 оны 6-р сарын 23-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ташкентад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын хамт Хятад, Монгол, Оросын удирдагчдын 3 дахь уулзалтыг зохион явууллаа. Уулзалтыг Ши Жиньпин удирдан явуулжээ. Гурван орны төрийн тэргүүн "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилын төлөвлөгөөний хөтөлбөр" зэрэг баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ. Мөн өдөр Ши Жиньпин дарга Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзсан байна.
Хоёр. Ли Кэчян ерөнхий сайд Монгол улсад айлчлан АСЕМ-ийн дээд түвшний уулзалт оролцов.
2016 оны 7-р сарын 13-16-нд Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд Ж. Эрдэнэбатын урилгаар Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Монгол улсад албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ийн дээд түвшний 11-р уулзалт оролцов. Энэ хугацаанд ерөнхий сайд Ли Кэчян Монголын удирдагчид тэрчлэн АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад оролцож байгаа олон орны удирдагчидтай уулзсаны зэрэгцээ АСЕМ-ийн дээд түвшний уулзалт дээр үг хэлсэн байна.
Гурав. Нөхөр Лю Юньшань Монгол улсад албан ёсны найрсаг айлчлал хийв.
2016 оны 10-р сарын 1, 2-нд Монгол улсын Ардын намын дарга, УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга Лю Юньшань Монгол улсад албан ёсны найрсаг айлчлал хийж, Монгол Улсын тэргүүнтэй уулзан хүмүүнлэгийн харилцааны олон арга хэмжээнд оролцжээ.
Дөрөв. Монгол улсын Ардын намын дарга, УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-д айлчлан "ХКН болон дэлхийн яриа хэлцэл" арга хэмжээнд оролцов.
2016 оны 10-р сарын 13-20-нд Монгол улсын Ардын намын дарга, УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-д хүрэлцэн ирж "ХКН болон дэлхийн яриа хэлцэл" арга хэмжээнд оролцож, тус улсад айлчлав. Энэ хугацаанд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян, нөхөр Лю Юньшань нарын зэрэг хүмүүс түүнтэй уулзжээ. Мөн оны 3-р сард М.Энхболд Монгол улсын УИХ-ын даргын орлогчийн хувиар Хятад улсад айлчлал хийсэн байна.
Тав. Хятад улс Монгол улсын АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэв.
2016 оны 7-р сарын 15, 16-нд АСЕМ-ийн дээд түвшний 11-р уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян нарын зэрэг 50 гаруй улс орон, олон улсын байгууллагын удирдагчид уулзалтад оролцсон байна. Монголын тал тус уулзалтыг амжилттай зохион байгуулахад дэмжиж Хятадын засгийн газар их хэмжээний эд материал болон техникийн туслалцаа үзүүлсэн байна.
Зургаа. Хятад, Монголын гадаад харилцааны байгууллага стратегийн яриа хэлцэл хийв.
2016 оны 6-р сарын 16-18-нд Хятадын Гадаад харилцааны яамны сайдын туслах Күн Юуань Юү Монгол улсад айлчилж, Монгол улсын ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэн нартай уулзаж, Монгол улсын гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Ганхуягтай Хятад, Монголын гадаад харилцааны яамны стратегийн 2 дахь яриа хэлцлийг хийсэн байна.
Долоо. Хятад Монгол эдийн засаг, худалдааны бүтээлч хамтын ажиллагааг тогтвортой дэмжив.
2016 онд "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилын төлөвлөгөөний хөтөлбөр"-т гарын үсэг зурж албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн юм. Хоёр орны дээд түвшний харилцан айлчлал олширч, эдийн засаг, худалдааны салбарт хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсан байна. Хятадын худалдааны яамны сайд Гао Хүчэн Монгол улсад айлчлан Хятад, Монголын эдийн засаг худалдааны нэгдсэн комиссын 14 дэхь хуралд оролцсон байна. Хятадаас Монгол улсад хэрэгжүүлж буй буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгох төслүүдийг идэвхтэй дэмжих болсон байна.
Найм. Хятад, Монголын хүмүүнлэгийн харилцаа өдөр ирэх тутам нягт болов.
2016 онд "Хятадын кино театр" арга хэмжээ болон Хятад-Монголын хүмүүнлэгийн харилцааны фото зургийн үзэсгэлэн, Хятад-Монголын хэвлэл мэдээллийн форум, "Хятадыг танин мэдэх, Монгол дахь аялал", "Хаврын баяр-Хятадын өдөрлөг" зэрэг олон арга хэмжээг Монгол улсад амжилттай зохион байгуулсан байна. Хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллага ч хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, хэвлэл мэдээлэл, залуучуудын солилцооны үйл ажиллагааг дэмжих болсон байна.
Ес. Хятадын шилдэг кино телевизийн бүтээлийг монгол хэлнээ орчуулан Монголын дэлгэцнээ үзүүлэв.
2014 оны 8-р сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол улсад айлчлах үеэрээ ирэх 5 жилд Хятадын шилдэг кино телевизийн бүтээлийг монгол хэлнээ орчуулан Монголын талд үнэ төлбөргүй олгоно гэж мэдэгдсэн байна. Анхны бүлэг олон ангит кино "Бээжин хотын залуус", "Эгэл ертөнц", "Залуу эмч" зэрэг 3 киног монгол хэлнээ орчуулан 2016 оны 6-р сарын 30-наас Монгол улсын телевизээр цацаж үзэгчдийн хүртээл болгожээ.
Арав. Хятад, Монголын цэргийн салбарын аюулгүй байдлын харилцаа хамтын ажиллагаа үргэлжлэн гүнзгийрэв.
2016 онд Хятадын Цэргийн Төв Зөвлөлийн Нэгдсэн штабын орлогч дарга хурандаа генерал Сүнь Жяньгүө, Цэргийн зөвлөлийн Батлан хамгаалалтын ухуулгын газрын орлогч дарга, хошууч генерал Мү Минбин нар Монгол улсад айлчлан, Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хошууч генерал Д.Даваа БНХАУ-д айлчлан, Хятадын Ардын Чөлөөлөх Арми "Хааны эрэлд-2016" олон улсын энхийг сахиулах сургуулилтад цэргийн албан хаагчдаа илгээн оролцуулан хоёр армийн харилцааг улам гүнзгийрүүлсэн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |