• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"13-р таван жил"-ийн эрүүл хамгаалал, эрүүл мэндийн төлөвлөгөөг батлав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-12-22 09:44:00

12-р сарын 21-нд Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Төрийн Зөвлөлийн байнгын хуралдааныг даргалан хуралдуулж, "13-р таван жил"-ийн эрүүл хамгаалал, эрүүл мэндийн төлөвлөгөөг баталж, ирэх таван жилд эм эмнэлэг, эрүүл хамгаалалын тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэх ажлыг байршуулав.

Хурлаас тэмдэглэхдээ, эрүүл хамгаалал, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх нь Намын төв хороо, Төрийн зөвлөлөөс эрүүл сайхан Хятад орны бүтээн байгуулалтыг урагшлуулах үндсэн агуулга юм. Хангалт бүтцийг сайжруулан, иргэдийн тулгамдсан шаардлагад сайтар тохируулах чухал арга барил юм. Улс ардын аж ахуй, нийгмийн хөгжлийн 13-р таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөрийн дагуу, хурлаас "13-р таван жил"-ийн эрүүл хамгаалал хийгээд эрүүл мэндийн төлөвлөгөөг баталж, гол үүргээ тодорхойлов. Нэгд, хүнд ноцтой өвчин эмгэгээс сэргийлэн эмнэхийг эрчимжүүлж, даралт ихсэх, сахарын өвчин, тархины цус харвалт зэрэг архаг өвчний улмаас амь нас нь аюултай байгаа иргэдийн эрсдлийн үнэлгээ, гол гол хорт хавдарыг эрт оношлон эмчлүүлж, гоц халдварт өвчин, орон нутагт дэлгэрч буй өвчин, ажил мэргэжилтэй холбоотой өвчин зэргийг сэргийлэн эмчлэхээ эрчимжүүлж, үндэсний дархлаажуулалтын төлөвлөгөөг өргөтгөн хэрэгжүүлнэ. Хоёрт, анхан шатны болон клиникийн үйлчилгээний чадавхыг чухалчлан эрчимжүүлж, эмчилгээ үйлчилгээний гол төвийг шилжүүлэх, оношилгоо эмчилгээний эх баялагийг шилжүүлэхийг урагшлуулж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, шилжин суурьшдаг хүн ам, ядуу амьдралтай өрх зэрэг гол бүлэг иргэдийн эрүүл хамгаалалын үйлчилгээний түвшинг дээшлүүлнэ. Гуравт, эм бэлдмэл, клиникт яаралтай шаардагдаж буй бүтээгдэхүүнүүдийг хянаж батлан, зах зээлд гаргахыг түргэтгэн шинэчилнэ. Хятад эм эмчилгээний уламжлал, шинэчлэл, хөгжлийг идэвхтэй урагшлуулна. "Интернэт+эмчилгээ"-г улам өргөнөөр ашиглана. Зэрэглэл хуваан оношлон эмчлэх дүрмийг сайжруулна. Дөрөвт, бүгд хоёр хүүхэдтэй байж болох бодлогыг хэрэгжүүлэхэд тохируулж, эх нялхсын эрүүл хамгаалал, боловсрол, нийгмийн даатгал зэрэг олон нийтийн үйлчилгээг зүй зохистой байршуулна. Тавд, эрүүл хамгаалалын салбарыг түргэтгэн хөгжүүлж, нийгмийн хүчин олон төрлийн арга хэлбэрээр эрүүл хамгааллын үйлчилгээнд оролцохыг дэмжиж, эмчилгээ, асрамж, аялал жуулчлал зэргийг гүнзгийрүүлэн уялдуулахыг урагшлуулж, эмчилгээ сувилгааг үр ашигтайгаар хангахыг нэмэгдүүлнэ гэжээ.

Хурлаас, "13-р таван жил"-ийн хугацаанд эм эмнэлэгийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх гол үүргийг тодорхойлов.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе