|
|
||
Тэнгэрлэг Түвдийн өв соёлын дижитал урлагийн үзэсгэлэн 21-нд Бангкокын Сиам Парагон худалдааны төвд нээгдэв. Энэ удаагийн үзэсгэлэн "Тэнгэрлэг Түвдийн ариун дагшин нутаг" уриан дор болж, 5 хоног үргэлжлэх ба орчин үеийн дижитал үзэсгэлэнгийн технологитой уялдуулж, Түвдийн баялаг, өвөрмөц онцлогтой аялал жуулчлал, соёлын эх баялгийг Тайландын үзэгчдэд дэлгэн харуулах зорилготой юм. Хятадаас Тайландад суугаа элчин сайд Нин Фүкүй, ОХУ-аас Тайландад суугаа элчин сайд Кирилл Барски нарын зочид нээлтийн ёслолд оролцож, тууз хайчлав.
Хятадаас Тайландад суугаа элчин сайд Нин Фүкүй хэлсэн үгэндээ, Түвдийн соёл бол Хятадын үндэстнүүдийн соёлын салшгүй бүрэлдэхүүн хэсэг төдийгүй дэлхийн соёлын нандин эрдэнэ учир бүх дэлхийн хэмжээнд өргөнөөр анхаарагдан халамжлагдаж байна. Энэ удаагийн үзэсгэлэн Хятадын Түвд хийгээд олон улсын хоорондын зайг ойртуулж, Түвд хийгээд гаднын ертөнц хооронд харилцах гүүр босгож өгөв. Тайландын найз нар Түвдэд очиж, аялан жуулчилж, ажиллаж суралцан, өдрөөс өдөрт шинэдэж буй Түвдийг сэтгэлээрээ мэдрэхийг хүсэж байна гэжээ.
Уламжлалт үзэсгэлэнгээс ялгаатай нь гэвэл, энэ удаагийн үзэсгэлэн цахим содон дэлгэц, өвөрмөц эргэх холбоо, дуун болон гэрлийн технологи зэрэг сүүлийн үеийн техникийг ашиглаж, Түвдийн соёлын дижитал урлагийн үзэсгэлэнгийн тоног төхөөрөмжөөр мэдээлэн харуулж, Түвдийн соёлыг үнэн бодитойгоор гадаадынханд уламжлан харуулсан байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |