|
|
||
Хятадын ӨМӨЗО-ны Эрээн хотын захиргааны 21-нд мэдээлснээр, Хятад Монголын цорын ганц төмөр замын боомт болох Эрээн хотын төмөр замын боомтын экспорт импортын тээвэрлэлтийн хэмжээ эхний 11 сард 9 сая 486 мянга гаруй тоннд хүрч, анх удаагаа 9 сая тонноос давсан байна.
Энэ нь 1956 онд Хятад, Монгол, Орос гурван орны төмөр зам нэвтэрснээс хойш, уг боомт түүхэн шинэ амжилт тогтоож байгаа юм. Эдүгээ энэ тоо үргэлжлэн нэмэгдсээр байна.
Албаны мэдээнд дурдсанаар, оны эхний 11 сард, Эрээн боомтоор олон төрлийн барааг тээвэрлэснээр, экспорт импортын тээвэрлэлт шинэ амжилт тогтоосон. Үүнд цаасны зутан, зэсийн баяжмал, модон хавтан, нүүрс зэргийг ихээр импортолжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, эхний 11 сард, Эрээн хотын боомтоор 4 сая 822 мянга гаруй тонн төмрийн хүдэр импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 32 хувиар нэмэгдэж, шинэ амжилт тогтоожээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |