• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2016 оны Хятад Монгол хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны 10 том мэдээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-12-22 10:02:18

1.Хятад, Монгол, Орос 3 орны тэргүүн хамтдаа эдийн засгийн хонгил байгуулах ажлыг эхлүүлэв.

6-р сарын 23-нд, Ши Жиньпин дарга Узбекстаны нийслэл Ташкентад Монгол улсын ерөнхийлөгч, ОХУ-ын ерөнхийлөгчтэй хамт Хятад, Монгол, Орос 3 орны тэргүүн нарын уулзалт хийж, "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгил байгуулах төлөвлөгөөний хөтөлбөр" -т гарын үсэг зуржээ. Энэ нь "Нэг бүс нэг зам"-ын хүрээн дэх олон талд хамтын ажиллагааны анхны төлөвлөгөөний хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхэлснийг харуулж байгаа бөгөөд "Нэг бүс нэг зам"-ын олон талд эдийн засгийн хонгил байгуулах ажил биелснийг харуулж байна.

2.Ерөнхий сайд Ли Кэчян Монголд айлчлах хугацаанд эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны иж бүрэн чухал баримт бичигт гарын үсэг зуржээ

7-р сарын 13-16-нд, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Монголд амжилттай айлчилж, Ази Европын тэргүүн нарын 11-р хуралд оролцжээ. Айлчлах хугацаанд, ерөнхий сайд Ли Кэчян Монголын ерөнхий сайд Эрдэнэбаттай хамт худалдаа, эдийн засаг техник, эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт, банк санхүү зэрэг хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурж, Хятад Монгол хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааны агуулгыг улам бэхжүүлжээ.

3.Монгол улс Ази Европын тэргүүн нарын 11-р хурлыг зохион байгуулахад Хятад улс маш их дэмжлэг туслалцаа үзүүлжээ

7-р сарын 15-16-нд, Ази Европын тэргүүн нарын 11-р хурал Улаанбаатарт болж, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян зэрэг 50 гаруй улс орон, олон улсын байгууллагын удирдагч оролцжээ. Монголын талын хүсэлтээр Хятадын засгийн газар тусгайлан их хэмжээний бараа, техникийн туслалцаа үзүүлсэн юм. Олгосон бүтээгдэхүүн тэргүүний техник, чанар сайн, баталгаатай байсны улмаас хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авч, чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад чухал дэмжлэг болсон юм.

4.Хятад Монголын эдийн засаг худалдааны холимог комиссын 14-р хурлыг амжилттай зохион байгуулав

5-р сарын 5-6-нд, Худалдааны яамны сайд Гао Хүчэн тэргүүтэй Хятадын засгийн газрын эдийн засаг худалдааны төлөөлөгчид Монголд айлчилж, Монголын талтай хамт Хятад Монголын эдийн засаг худалдааны холимог комиссын 14-р хурлыг хийжээ. Хоёр тал хоёр орны удирдагчдын хамтын ойлголтыг хэрэгжүүлэх хүрээнд хоёр орны хөгжлийн стратегийг холбох, үйлдвэрлэх хүчин чадлын хамтын ажиллагаа, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах, Хятад Монголын чөлөөт худалдааны бүс, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа зэрэг хамт сонирхож буй эдийн засаг, худалдааны асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, өргөн хүрээнд хамтын ойлголттой болсон бөгөөд эдийн засаг худалдааны зарим чухал баримт бичигт гарын үсэг зуржээ.

5.Буцалтгүй тусламжийн төслийг Монголд хэрэгжүүлжээ

Хятадын засгийн газрын Монголд өгч буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлэхийн дагуу, зарим ард иргэдэд өгөөжтэй, орон нутгийн нийгмийн хөгжилд тустай төслийг хэрэгжүүлсэн байна. 7-р сарын 14-нд, ерөнхий сайд Ли Кэчян, ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хамт Монголд тусалсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвийн төслийг эхлүүлэх ёслолд оролцжээ. 9-р сарын 9-нд уг төслийн барилгын ажил албан ёсоор эхлэв. Тус төв бол сүүлийн жилүүдэд Хятадын Монгол улсын ард иргэдийн амьжиргааны салбар дахь хамгийн том тусламжийн төсөл болно. Байгуулж дууссаны дараа, Монголын хамгийн том, хамгийн орчин үеийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмчилгээний бааз болох юм.

6.Хятадын Засгийн газар зээлийн мөнгөөр Монгол улсын дэд бүтцийн барилга байгуулалтыг дэмжив

2014 оны 8-р сард, Ши Жиньпин дарга Монгол улсад айлчлах үеэр, Монгол улсад экспортын худалдан авагчийн итгэмжийн хөнгөлөлттэй шинэ зээл олгоно гэж мэдэгдсэн юм. 2016 онд, авто зам, гүүр, цахилгаан эрчим хүч, мэдээлэл холбооны төслүүд Хятадын талаас худалдан авагчид олгосон хөнгөлөлттэй зээлийн мөнгөөр хэрэгжиж эхэлсэн нь Монгол улсын орон нутгийн дэд бүтцийн барилга байгуулалтын түвшинг ихээр дээшлүүлсэн байна. 5-р сарын 6-нд, Хятадын ХЯ-ны сайд Гао Хүчэн Монгол улсын ерөнхий сайдтай Улаанбаатарын шинэ нисэх буудлын хурдны замын бүтээн байгуулалтын нээлтийн ёслолд оролцсон нь Монгол улсын хурдны анхны авто замын байгуулалт Хятад улсаас худалдан авагчид олгосон хөнгөлттэй зээлийн мөнгөний дэмжлэгээр албан ёсоор хэрэгжиж эхэлснийг харууллаа.  

7.Хятад, Монгол хоорондын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтад ахиц гарлаа.

5-р сарын 5-нд, Хятадын ХЯ-ны сайд Гао Хүчэн Улаанбаатар хотноо Монгол улсын талтай "Хятадын Эрээн хот-Монголын Замын Үүдийн хооронд хил дамнасан эдийн засгийн бүсийн хамтын ажиллагааны тухай Хятадын ХЯ, Монголын АҮЯ-ны хамтын ерөнхий төсөл"-д гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагаан бүсийн төслийн талбай 18 ам дөрвөлжин км бөгөөд олон улсын худалдаа, ложистик, экспорт импортын боловсруулалт, цахим худалдаа, аялал жуулчлал, амралт, олон улсын банк санхүүгийн үйлчилгээ зэрэг олон чадамжийг нэгтгэсэн нээлттэй ерөнхий индэр байгаа юм.

8.Монгол улсад туслан хүний нөөцийн бэлтгэл сургалтын талаар амласан зорилтоо урьдчилан биелүүлэв

2014 оны 8-р сард, Ши Жиньпин дарга Монгол улсад айлчлах үеэр, ирэх 5 жилд Хятадын талаас Монголын талд богино хугацааны сургалт дамжааны 1000 хүний орон тоо хангана гэж мэдэгдсэн байна. 2016 онд, Хятадын Засгийн газраас Монголын талын олон зэрэглэлийн албаны хүмүүс, техник, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд зэрэг 600 гаруй хүнийг урьж, Хятад улсад олон талын болон хоёр талын сургалт дамжаанд хамруулан, Ши Жиньпин даргын мэдэгдсэн сургалт дамжааны зорилтыг урьдчилан биелүүлж, Монголын талд туслан хүний нөөцийн чадавхын байгуулалтын түвшинг илэрхий дээшлүүлж, Хятад, Монголын харилцаа, найрамдал, итгэлцлийг ихээр нэмэгдүүлсэн юм.

9. Хятад, Монголын мал аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа чухал амжилтад хүрлээ

2-р сарын 19-нд, Хятад, Монгол хоёр талын нарийн төлөвлөсөн ёсоор, Монгол улсын эхний ээлжийн үхэр хонины махыг Хятад улсад гаргах ёслол Хятад, Монголын хил дэх Лао Емяо-Бургастай боомтод болж, элчин сайд Шин Хаймин бичгээр баярын үг илгээжээ. 7-р сарын 14-нд, Ерөнхий сайд Ли Кэчян Монгол улсад айлчлах үеэр, Монгол улсын удирдагчтай Хятад, Монголын мал аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэх асуудлаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм. Эдгээр идэхтэй цуврал арга хэмжээ нухацтай ахиж байна.

10. Хятад, Монголын эдийн засаг, худалдааны салбарт байнга харилцан айлчилж, ажилч хэрэгч хэлхээ холбоо шинэ үе шатанд дэвшин оров

2016 онд, Хятад, Монгол хоёр талын эдийн засаг, худалдааны байгууллагууд олон удаа харилцан айлчлав. АДБХОБ-ны ерөнхийлөгч Жинь Личүнь, Хятадын Үйлдвэр, Худалдааны Холбооны орлогч дарга Ян Чижү, УААЯ-ны орлогч сайд Жөү Шюевэнь, Чанарын Хяналт Шалгалт, Хорио Цээрийн Үндэсний Газрын орлогч дарга Мэй Кэбао, Оюуны Өмчийн Эрхийн Үндэсний Газрын дарга Шэнь Чан-Юй, ХАЯ-ны мал аж ахуйн ерөнхий инженер Ван Жицай, СЯ-ны сайдын туслах Шюй Хунцай, Шаньши мужийн орлогч дарга Ван Ишинь зэрэг хүмүүс Монгол улсад тус тус айлчилж, Монголын талтай эдийн засаг, худалдааны ажилч хэрэгч хамтын ажиллагааны асуудлаар нэгдсэн ойголтод хүрлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе