|
|
||
Хятад-Монголын найрсаг солилцооны төвийн нээлтийн ёслол 12-р сарын 20-нд Хятад Монголын Найрамдал сургуульд боллоо. Мөн тус сургуулийн шинэ оны баярын арга хэмжээ хамт болсон юм. БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Соёлын зөвлөх Ли Вэй, Зөвлөх Ли Яньжүнь, МУ-д байгаа Хятадын харьяат иргэдийн холбооны дарга Бай Шуанжань, МУ-ын нийслэлийн болон Сүхбаатар дүүргийн боловсролын салбарын удирдлага албаны хүмүүс, тус сургуулийн багш сурагч, аав ээжүүд гээд олон зуун хүн энэ арга хэмжээнд ороцов. Элчин сайд Шин Хаймин, Найрамдал сургулийн захирал Жян Шяньмэй Найрсаг солилцооны төвийн хүндэт самбарын хөшгийг сөхөж төвийг нээв. Энэ төвийг Хятадын Элчин сайдн яамны санхүүгийн тусламжаар тохижуулан байгуулсан юм. Энэ нь хоёр орны холбогдох салбарын солилцоо хамтын ажиллагаанд аятайхан нөхцөл боломж хангах болно.
Ёслолын арга хэмжээний үеэр Харьяат иргэдийн холбоо болон Найрамдал сургууль шилдэг ажилтан, шилдэг багш, шилдэг сурагчдаа урамшуулан шагнав.
Найрамдал сургууль бол 60 гаруй жилийн түүхтэй сургууль юм. Эхний үедээ голдуу харьяат иргэдийн хүүхдийг авдаг байсан бол одоо энэ сургуульд сурч байгаа 500 гаруй хүүхдийн 90 орчим хувь нь монгол хүүхэд болжээ. Тус сургуулийн сургалтын чанар сайн, олон хүүхэд БНХАУ-ын их дээд сургуульд шууд дэвшин сурдаг юм байна. Саяхан Хятадад болсон Дэлхийн Хятад хэлний гүүр тэмцээнд тус сургуулийн сурагч Эрдэнэ-Очир Азийн тэргүүн байранд шалгарч, эх орон, сургуулийнхаа нэр төрийг өргөсөн байна.
\Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |