• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Лян Жэнь-Интэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-12-23 16:49:30

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 23-ны үдээс өмнө Бээжинд ирж ажлаа тайлагнах Хонгконгийн онцгой засаг захиргааны бүсийн засаг дарга Лян Жэнь-Интэй уулзаж, Хонгконгийн одоогийн нөхцөл байдал, онцгой бүсийн захиргааны ажлын тайланг сонсжээ.

Ли Кэчян хэлэхдээ, "нэг жилийн турш Хонгконгийн захиргаа идэвхтэй, ажил хэрэгч ажиллан, олон улсын банк санхүүгийн ээдрээтэй нөхцөл байдалд эдийн засгаа тогтвортой хөгжүүлэн, ажилгүйдлийг нэлээд бага хэмжээнд байлгаж, шинийг зохион бүтээж, бизнес эхлүүлэхийг үр ашигтай дэмжин урамшуулж, улсын хөгжлийн стратегитай уялдах, эх газартай харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, олон улстай хэлхээ холбоогоо өргөтгөх зэрэг талд шинэ амжилтад хүрсэн байна. Төв засгийн газар, таны болон онцгой бүсийн захиргааны ажлыг бүрэн үнэлж байна" гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, төв засгийн газар "Нэг улс хоёр систем", "Хонгкончууд Хонгконгоо засах", дээд хэмжээнд өөртөө засах чиглэлээр үндсэн хууль болон тулгуур хуулийн дагуу ажиллаж, онцгой бүсийн захиргаа, амбан захирагч хуулийн дагуу засаглал барихыг бүх хүчээр дэмжинэ гэжээ.

Лян Жэнь-Ин хэлэхдээ, онцгой захиргаа улс оны шаардлагын дагуу Хонгконгийн давуу талыг ашиглах чиглэлээр улсын "13-р таван жил"-ийн төлөвлөгөө болон "Нэг бүс нэг зам"-ын стратегитэй уялдуулж, шинийг зохион бүтээж, бизнес эхлэхийг дэмжин, Хонгконгийг тогтвортой хөгжүүлнэ гэжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе