• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өндөр настны асрамж үйлчилгээний зах зээлийг бүх талаар нээлттэй болгоно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-12-23 16:50:38

Саяхан Хятадын засгийн газар өндөр настны асрамж үйлчилгээний зах зээлийг бүх талаар нээлттэй болгохтой холбоотой баримт бичиг гаргаж, өндөр настны асрамж үйлчилгээний салбарыг дэмжих талаар зохион байгуулалт хийхээр шийдвэрлэлээ. Баримт бичигт дурдахдаа, нийгмийн хөрөнгө мөнгө болон гадаад хөрөнгийг удирдан чиглүүлж, өндөр настны асрамж үйлчилгээний салбарт татан оруулах болно гэжээ.

Хятадын засгийн газраас тогтоосон зорилтын дагуу, 2020 он гэхэд, Хятадын өндөр настны асрамж үйлчилгээний зах зээл бүх талаар нээлттэй болж, өндөр настны асрамж үйлчилгээ болон бүтээгдэхүүний үр ашигтай хангалтын чадавх ихээр дээшилж, өндөр настны асрамж үйлчилгээний салбар нь эдийн засаг, нийгмийн хөгжлийг урагшлуулах шинэ хөдөлгөгч хүч болох болно. Үүнийг уг баримт бичигт чухалчлан дурдахдаа, хаалт хоригийг улам бууруулж, нийгмийн эд хөрөнгийг идэвхтэй удирдан дагуулснаар өндөр настны асрамж үйлчилгээний салбарт татан оруулж, гадаад хөрөнгө урсан орох зөвшөөрлийг чөлөөтэй болгож, өндөр настны улсын асрамжийн байгууллагын өөрчлөлтийг дэмжиж, 2020 он гэхэд засгийн газраас эрхлэж буй өндөр настны асрамжийн ор үйлчилгээний тоог орон нутгийн өндөр настны асрамжийн ор үйлчилгээний ерөнхий тоо хэмжээний 50 хувиас хэтрүүлж болохгүй гэжээ.

Хятадын иргэний засаг захиргааны яамны өндөр настны асрамж үйлчилгээний салбарын мэргэжилтнүүдийн үндэсний комиссын гишүүн Ү Дань Шин тэмдэглэхдээ, Хятадын өндөр настны асрамж үйлчилгээний салбар үндсээсээ өөрчлөгдсөнийг энэхүү баримт бичиг харуулж байгаа юм гэжээ.\\ҮГ1\\

Тэрээр хэлэхдээ, "Засгийн газраас ихэнх хэсгийг дааж, цөөхөн хүмүүст тусламж үзүүлж байсан өндөр настны асрамж олон хүмүүс ашиг хүртэх тийш хандаж, нийгэм нийтэд аз жаргал авчрахаар зорилгоо болгосон өндөр настны асрамж үйлчилгээний салбар болов. Энэ удаад бүх талаар нээлттэй болгоно гэж дурдав. Өнгөрсөнд тогтолцоо механизм, зах зээлийн эх баялгийн хуваарилалт гэсэнгүй нийгмийн хүчин хүрэлцэхгүй юм уу хязгаарлагдмал байсан нөхцөлд явагдаж байжээ. Харин одоо оновчтой чиглэсэн мөртөө өндөр настны асрамж үйлчилгээний салбарын хойшдын хөгжилд маш чухал удирдах ач холбогдол бүхий баримт бичиг боловсруулсан байна" гэжээ.

   

2015 оны эцэс хүртэлх байдлаар, Хятадад 60 наснаас дээших өндөр настан 222 саяд хүрсэн нь нийт хүн амын 16.1 хувийг эзэлжээ. Бүртгэлд харуулснаар, 2015-2035 он хүртэлх хугацаанд Хятад улс маш хурдтайгаар хөгшрөлтийн үе шатанд орох бөгөөд өндөр настнууд 418 сая болтол нэмэгдэж, 29 хувийг эзлэх болно. Асар хурдтай нэмэгдэж байгаа хүн амын хөгшрөлт нь өндөр насны үйлчилгээний шаардлагыг улмаар нэмэгдүүлсэн төдийгүй тэтгэврийн салбарын ирээдүйд ч маш их дарамтыг авчирчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, эдүгээ Хятад улс гэр бүлийн амьдралд суурилсан, хороололд түшиглэсэн, байгууллагаар нөхөн олговор болгосон, эмчилгээ асрамжийг нэгтгэсэн олон салбарын өндөр настны үйлчилгээний системийг эхлэн бүрдүүлээд байна. Өндөр настны үйлчилгээний зах зээлийг бүх талаар нээлттэй болгохын хирээр, олон талт тэтгэврийн үйлчилгээний эрэлт хэрэгцээний шаардлагыг ч цаашид хангах хэрэгтэй болж байна. Ирээдүйд тэтгэврийн зах зээл нь голцуу ийм гурван хэсгээс бүрдэнэ гэж Ү Даньшин үзсэн байна. Тэрээр хэлэхдээ, \үг 2 \

Энэ бялууг гурав хувааж болно. Нэг хэсгээр нь ажлын чадвараа алдсан ахмадуудыг харгалзах асуудлыг шийдэж болно. 40 сая ажлын чадвараа алдсан ахмадууд байна. Энэ 40 сая ахмадуудыг харгалзахгүй бол тэд 200 сая гаруй гэр бүлд хүндрэл учруулах болно. Ялангуяа гадаадын хөрөнгийг энэ зах зээлд ашиглаж болно. Хоёрдугаар хэсгээр нь хөдөө нутгийн ахмадуудыг харгалзаж болно. Хятадын 200 сая ахмадуудын 50 хувь нь хөдөө тосгонд амьдарч байдаг. Энэ талын ажлыг өмнө нь орхигдуулсан юм. Хөдөө тосгоны асуудал бол зөвхөн ахмадуудын асрамжийн асуудал бус, харин тогтолцооны асуудал юм. Үүнд их хэмжээний тариачид хот орж ажил хийж, ар гэрт нь ахмад настанд болон хүүхэд үлдэж хоцорч байгаа байдалд хөдөө тосгоны ахмадуудыг харгалзах асуудал хамгийн том асуудал болж байгаа юм. Бас нэг хэсгээр нь эрүүл настныг асрах асуудлыг шийдэж болно. Үүнийг хүмүүс их сонирхож байна. Эдгээр настнуудын олонх нь том дунд хотуудад байгаа юм. Ахмадуудын хэрэглээний бараа, ахмадуудын сургууль, интернет + гэдэг өмсөж зүүж болох техник хэрэгсэл, нутаг сэлгэж амьдрах зэрэг асуудлыг шийдэж болно. Эдгээр настнуудын төлөө хийх ажил хамгийн их байгаа.

Гэвч ахмадуудын үйлчилгээний бизнесийг бүх талаар өрнүүлэхэд санхүүгийн хүрэлцээ муутай ахмадуудыг яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Энэ талаар У Дань Шин хэлэхдээ, энэ асуудлын гол нь ахмадуудын аж ахуй болон асрамжийн ажлыг уялдуулахад буй гэж илэрхийллээ.

Уг баримт бичигт бас тэмдэглэхдээ, гэр бүлийн, хорооллын асрамжийн ажлын чанар чансааг ихээхэн сайжруулах хэрэгтэй байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе