• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Лян Жэнь-инг хүлээн авч уулзжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-12-23 18:25:46

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 23-нд Бээжинд ажлаа тайлагнахаар хүрэлцэн ирсэн Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Лян Жэн-Инийг хүлээн авч уулзаж, Хонконгийн захиргааны ажлын тухай тайланг сонссон байна.

Ши Жиньпин: "Нэг улс хоёр систем" нь үндэсний ашиг сонирхол болон Хонконгчууд, тэрчлэн Хятадын нийт иргэдийн хамтын хүсэл эрмэлзэлд нийцэх юм. Төв засгийн газар, онцгой бүсийн захиргаа, Хонконгийн нийгэм нийт итгэл зоригоо эрчлэн, "нэг улс нэг систем"-ийн Хонконг дахь практик тулгар хуулийн дагуу үргэлжлэн ахиж хөгжихийг баталгаажуулах хэрэгтэй. Ноён Лян Жэнь-Ин гэр бүлийн шалтгаанаас дараагийн ээлжийн засаг даргад өрсөлдөхгүй болсныг ойлгож, хүндэтгэж байна. 4 жил гаруйн турш засаг дарга Лян Жэнь-Ин болон онцгой бүсийн захиргаа "нэг улс хоёр систем"-ийн зорилт, тулгар хуулийг бүх талаар оновчтой хэрэгжүүлэн, "тогтвортой байдлаас өөрчлөлт эрэлхийлэх, зүй зохистой хэм хэмжээг барих" гэсэн засаглалын үзэл баримтлалыг баримтлан, алс хэтийн төлөө их олон бодит ажил хийж, "нэг улс хоёр систем"-ийн үйлс, Хонконгийн хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулсан гэжээ. Түүнчлэн өөрийн нэрийн өмнөөс болон төв засгийн газрын шинэ оны мэндчилгээг Хонконгийн иргэдэд дамжуулахыг Лян Жэнь-Инд найдсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе