|
|
||
24-ны орой, Хятад Европыг холбосон галт тэрэг 2016 оны хамгийн сүүлчийн тээвэр хийж Жэньжөү хотын төмөр замын өртөөнөөс хөдлөв. Энэ бол энэ оны 251 дэх ээлжийн тээвэрлэлт юм.
12-р сарын 24-ний байдлаар Хятад-Европ чиглэлийн галт тэрэг (Жэньжөү хотоос хөдлөх)2016 онд 200 удаа тээвэрлэх төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, 251 ээлжийн галт тэргээр 137 удаа Европт очиж, 114 удаа буцаж ирсэн байна. Нийт 1 тэрбум 267 сая ам.долларын нийт 128.6 мянган тонн бараа тээвэрлэсэн байна. 2013 оны 7-р сарын 18-ны өдөр ашиглалтад орсноос өнөөдрийг хүртэл 507 удаа бараа тээвэрлэж, нийт 237.1 мянган тонн буюу 2 тэрбум 461 сая ам.долларын үнэ бүхий ачаа бараа тээвэрлэсэн байна.
Тээвэрлэсэн барааны хэмжээ, төрөл зүйл, хамтын ажиллагааны түнш, хамрах хүрээ, ирж очих тээврийн тоо зэрэг нэгдсэн үзүүлэлтээрээ Жэньжөү хотоос хөдлөх Хятад-Европыг холбосон галт тэрэг бусад чиглэлийн галт тэрэгнүүд дотроо тэргүүлж байна.
Н.Пүрэвжав орчуулав
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |