|
|
||
Хоргосын гаалийн бүртгэлд харуулснаар, энэ онд Хоргос боомтоор экспортолсон хүнсний ногоо, жимс нийт 85.6 мянган тоннд хүрсэн нь Шиньжяний хүнсний ногоо, жимсний нийт экспортын 55 хувийн эзэлж, худалдааны хэмжээ 700 сая юанийг давсан гэжээ.
Энэ онд Хоргос боомтоор Казахстанд экспортолсон жимс 80 гаруй мянган тоннд хүрчээ. Тус боомтоор экспортлох хүнсний ногоо, жимсний борлуулалт сайн байгаагийн шалтгаан нь Хятадын ногоо, жимсний үнэ ханш хямд, чанар сайн тул Казахстаны зах зээлд өрсөлдөөний давуу талтай байдгаас болсон юм байна.
Хоргос боомтоор хүнсний ногоо, жимс экспортлох бизнес эрхэлдэг Жинь-И компанийн захирал Юй Чэнжүн, "энэ онд тус компани төв Азид 45 мянган тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолж, худалдааны нийт хэмжээ 60 сая ам долларт хүрсэн. Ирэх жилээс Орос, Казахстан, Киргиз зэрэг Төв Азийн таван оронтой 80 мянган тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох гэрээ байгуулахаар зэхэж байгаа бөгөөд экспортын худалдааны хэмжээ 100 сая ам долларт хүрэх төлөвтэй байна" гэжээ.
Хоргос боомт бол "Торгоны зам дагуу эдийн засгийн бүс"-ийн бүтээн байгуулалтын түшиц газар, Хятадын баруун тийш нээлттэй байлгах чухал бааз юм.
\Навч\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |