• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Намын дотоодын хууль тогтоолын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

CRI       (GMT+08:00) 2016-12-26 09:59:59

ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан чухал заавар гаргаж, намын 18 дугаар их хурлаас хойш намын төв хороо намын дотоодын хууль тогтоолын бүтээн байгуулалтыг дээд хэмжээнд чухалчилж, энэ ажлыг урагшлуулах талаар чухал ахиц, үр дүнд хүрэв. Намын дотоодын хууль тогтоолын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх нь намаа бүх талаар хатуу чанга засахын алс хэтийн мөртөө үндсэн бодлого юм. Намын 18 дугаар их хурал, 18 дахь сонгуулийн 3, 4, 5, 6-р бүгд хурлын төлөвлөлт ёсоор "Намын дотоодын хууль тогтоолыг эрчимжүүлэх тухай ХКН-ын Төв хорооны санал"-ыг нямбай сайтар хэрэгжүүлж, өөрчлөлт шинэчлэлтийн зориг санаагаар намын бүтээн байгуулалт дахь хууль тогтоолын дутагдалтай талыг нөхөж, нам байгуулагдсан 100 жилийн ой болох хүртэл нэлээд боловсронгуй намын дотоодын хуулийн тогтолцооны системтэй болохоор чармайж, намын засаг хэрэгжүүлэх чадвар болон удирдах чадвар, улсын засаглалын систем болон засаглалын чадварыг орчин үеийн болгохыг дэмжих, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалт, Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд хүчтэй тогтолцооны баталгаа хангах хэрэгтэй гэж онцолжээ.

Бүх Хятадын намын дотоодын хууль тогтоолын ажлын хурал 24, 25-нд Бээжинд болов. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга Лю Юньшань хуралд оролцож илтгэл тавив. Тэрээр, Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын заавар намын дотоодын хууль тогтоолын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийн чухал ач холбогдол, чухал үүрэг болон үндсэн шаардлагыг бүх талын болон стратегийн өндөрлөгөөс гүнзгий тайлбарлаж, намын хууль тогтоолын ажлыг сайтар хийхэд чухал мөрдлөг олголоо гэжээ.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе