Синьхуа Агентлагийн мэдээ, УТЗЗ-ын Бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэн 12-р сарын 25-ны өдөр 12-р сонгуулийн УТЗЗ-ын Бүх Хятадын хорооны дарга нарын 52-р хурлыг даргалан хуралдуулж, "Хятадын Ард Түмний Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн 12-р сонгуулийн Бүх Хятадын хорооны 5-р чуулганыг чуулах тогтоолын төсөл" баталж, 12-р сонгуулийн УТЗЗ-ын Бүх Хятадын хорооны 5-р чуулганыг 2017 оны 3-р сарын 3-нд Бээжинд чуулахаар болжээ. "Тогтоол"-ын төслийг 12-р сонгуулийн УТЗЗ-ын Бүх Хятадын хорооны байнгын хорооны 19-р хурлаар батлан зөвшөөрүүлэхээр өргөн дэвшүүлжээ. \Сайн-Өлзий\