|
|
||
12-р сарын 25-нд 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын байнгын хорооны 25 дахь хурлаар "БНХАУ-ын хятад анагаах ухааны тухай хууль"-ийг баталсан нь Хятад улсын хятад анагаах ухааны тухай анхны хууль боллоо. Уг хууль 2017 оны 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Эх сурвалжаас үзвэл, "Хятад анагаах ухааны тухай хууль"-ийг батлахад БХАТИХ-ын Байнгын хорооны 3 удаагийн зөвшилцлийг дамжиж, 12-р сарын 25-нд хурлаар баталсан байна.
"Хятадын анагаах ухааны тухай хууль" нь нийт 9 бүлэг 63 заалттай бөгөөд 5 гол чухал онцлогтой. Нэгдүгээрт, хятад анагаах ухааны чухал байр суурь, хөгжлийн хандлагыг тодорхойлох, хоёрдугаарт, тус салбарын онцлогт тохирсон удирдамж менежментийг байгуулах, гуравдугаарт, тус салбарыг хөгжүүлэх, дөрөвдүгээрт, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, тавдугаарт, хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцож, шийтгэл оногдуулахыг нэмэгдүүлэх зэрэг болно.
Н.Пүрэвжав орчуулав
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |