• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын байгаль орчны хамгаалалтын татварын анхны хуулийг 2018 оноос эхлэн хэрэгжүүлнэ

CRI       (GMT+08:00) 2016-12-26 09:45:30

12 дахь сонгуулийн Бүх Хятадын ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны 25-р хурал 25-ны өдөр "БНХАУ-ын байгаль орчны хамгаалалтын татварын хууль"-ийг санал оруулан баталлаа. Энэ бол "ногоон татварын тогтолцоо"-г харуулсан Хятадын анхны тусгай хууль болох бөгөөд экологийн боловсролын байгуулалтыг дэмжих татварын хууль юм.

Уг хууль нь нийтлэг үндэслэл, татвар хураах үндэс, татвараас хэлтрүүлэх, хураамж удирдлага, хавсралт гэх зэрэг 5 бүлэг, 28 зүйлтэй. Хятадын хилд болон Хятадын харьяанд байгаа бусад усан хилд шууд бохир бодис гаргах буюу байгаль орчны хамгаалах стандартыг зөрчиж хатуу биет бохирдол бодисыг хадгалж, хэрэглэж байгаа аж ахуйн нэгж болон бусад үйлдвэрлэл эрхлэгчид, байгаль орчны хамгаалалтын стандартаас хэтрүүлэн бохир бодис цэвэрлэх бохир ус цэвэршүүлэх газар, амьдралын хог хаягдал цэвэрлэн устгах газар зэрэг нь хуулийн дагуу зохих хэмжээний байгаль орчны хамгаалалтын татвар төлөх тухай тодорхой тогтоосон байна.

Уг хуулийг 2018 оны 1-р сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе