• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Эрээн хотод боллоо

CRI       (GMT+08:00) 2016-12-26 10:48:07

Шинэ жил, цагаан сард зориулан зах болон дэлгүүрийн бараа таваарын эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд Хятад, Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Эрээн хотын олон улсын үзэсгэлэнгийн төвд эхэллээ. Тус удаагийн Хятад Монголын шинэ жил цагаан сарын таваарын худалдааны өдөрлөг нь Эрээн хотын хилийн ардын чөлөөт арилжааны бүсэд Монгол улсын бараа таваарыг борлуулах, Олон улсын үзэсгэлэнгийн төвийн C ордонд Хятадын дотоодын бараа таваарыг дэлгэн борлуулах чиглэлээр 2 газар нээгдсэн байна.

Олон улсын үзэсгэлэнгийн төвийн C ордонд цагаан сарын бараа таваар байхаас гадна Хэбэй, Тайвань, Хонконг зэргээс ирсэн 100 гаруй аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн байж, бэлэг сэлт, идээ ундаа, орон нутгийн онцлогтой бараа бүтээгдэхүүн мөн гадаадын бараа бүтээгдэхүүн байгаа юм байна.

Хятад, Монголын шинэ жил цагаан сараа угтах бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа нь "цэвэр байгалийн, эрүүл, уламжлалт соёл, ард олонд дөхөм үзүүлэх" гэсэн уриан дор болж, Эрээн хотын зах дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг баяжуулахын хамт цагаан сарын бараа бүтээгдэхүүний шилдэг чанар чансаа, аюулгүй байдал зэргийг баталсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе