• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс ирэх онд 5000 км хурдны замыг шинээр байгуулна

CRI       (GMT+08:00) 2016-12-26 16:54:01

12-р сарын 26-нд Хятад улс 2017 оны зам тээврийн ажлын зорилтоо дэвшүүлсэн байна. Даруй авто зам, усан тээвэрт 1.8 триллион юанийн үндсэн хөмрөгийн хөрөнгө оруулалт хийж, 5000 км хурдны замыг шинээр байгуулж, хөдөө тосгонд 200 мянган км авто замыг шинээр буюу өөрчлөн байгуулж, ядуу орон нутгийн 7000 тосгонд хатуу хучилттай зам тавьж, усан замын 500 км аялалын шугамыг шинээр байгуулах болно.

Хятадын зам тээврийн яамны сайд Ли Шяопэн 26-нд Бээжинд болсон нийт Хятадын зам тээврийн ажлын зөвлөгөөнд хэлэхдээ, 2017 онд Зам тээврийн яам хангамжийн талын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх болно. Энэ нь эдийн засгийн хөгжлийн шинэ төлөв байдалд зохицсон бодлогын гол шугам бөгөөд зам тээврийн салбарын ирэх оны ажлын чухал тал болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ, 2017 онд Хятад улс зам тээврийн дэд бүтцийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж, улс орны 3 том стратеги болон бүсчлэн хөгжих ерөнхий стартегид үйлчлэх болно. Мөн "нэг бүс нэг зам"-ын дагуух орнуудын дэд бүтцээр харилцан түншлэхийг дэмжих болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе