|
|
||
Хятадын Худалдааны яамны сайд Гао Хүчэн 26-нд Бээжинд хэлэхдээ, 2017 онд Хятадын ХЯ-ны ажлын гол тал нь хангамжийн бүтцийн талын өөрчлөлтийг дэмжиж, "нэг бүс нэг зам"-ын байгуулалт болон гол чухал салбарын өөрчлөлт хийх гурван тал болно гэжээ.
Гао Хүчэн мөн өдөр болсон нийт Хятадын худалдааны ажлын зөвлөгөөнд хэлэхдээ, "2017 оны худалдааны ажил тогтвортой хөгжих ажлын ерөнхий зорилтын дагуу хөгжлийн чанар үр ашгийг дээшлүүлж, хангамжийн талын өөрчлөлтийг дэмжихийг гол шугам болгон "нэг бүс нэг зам"-ын байгуулалтыг шинэ үеийн Хятадын гадаадад нээлттэй байх, эдийн засгийн дипломат ажлын төлөвлөлт болгон, сайтар удирдаж, инновациар хөдөлгөх хүч болгохыг гүнзгийрүүлж, гадаадад нээлттэй байхаа улам өргөтгөх болно" гэжээ.
Гао Хүчэн хэлэхдээ, "ирэх оны худалдааны салбарын 9 том ажлын дунд гадаад худалдааны цогцолборын өрсөлдөх хүчийг дээшлүүлж, гадаад худалдааг сайн хандлагатай болгох. Гадаад хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрүүл дэг журамтай хөгжүүлэх. Чөлөөт худалдааны туршилтын бүсийн тогтолцооны шинийг бүтээх болон үр ашгийг дэлгэрүүлэх. Олон талт, хоёр талт эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн олон улсын худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөтэй хялбар байлгахыг дэмжих зэрэг агуулга хамрагдана" гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |