|
|
||
Хятад Лаосын төмөр зам тавих ёслолын ажиллагаа 25-нд Лаосын хойд хэсгийн Луангпхабан мужид боллоо. Лаосын ерөнхий сайд Тонглоун Сисоулиц Лаос, Хятад хоёр талын төлөөлөгчдийн өмнөөс шороо хөдөлгөж, хэнгэрэг дэлдсэн байна.
Хятадын төмөр замын олон улсын ХХК-ийн ерөнхий захирал, Лаос Хятадын төмөр замын ХХК-ийн ТУЗ-ын дарга Хуан Дифү хэлсэн үгэндээ, "Лаос Хятадын төмөр замын төсөл бол Пан-Азийн төмөр замын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Хятад Лаос хоёр орныг холбосон чухал дэд бүтцийн байгууламж юм" гэжээ.
Лаосын Зам тээврийн яамны сайд Боунчан Синтавон хэлэхдээ, Лаос Хятадын төмөр замын төсөл бол хоёр орны бүх талын стратегийн хамтын ажиллагааны түүхэн чанартай амжилт. Энэ нь Лаосын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд Лаос Хятад хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал зэрэг салбар дахь хамтын ажиллагааг өргөтгөж, Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн эдийн засгийн холбоог улам нэмэгдүүлэх юм гэжээ.
\Навч\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |