• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сансрын уудмыг зэвсэгжүүлэх болон зэвсэглэлээр өрсөлдөхийг эсэргүүцэнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-12-27 16:10:20

27-нд Төрийн Зөвлөлийн хэвлэлийн албанаас нийтэлсэн "Хятадын сансар судлал 2016" цагаан номд тэмдэглэхдээ, Хятад улс хэзээд сансрын уудмыг энх тайвнаар ашиглаж, зэвсэгжүүлэх болон зэвсэглэлээр өрсөлдөхийг эсэргүүцэж, эх баялгийг нь зүй зохистойгоор нээн ашиглаж, орчныг нь хамгаалж, амар амгалан, цэвэр сайхан сансрын уудмаа хамгаалж, сансар судлалын үйл ажиллагаагаар дамжин дэлхийн хүн төрөлхтөнд энх тайвныг авчрах болно гэжээ.

Цагаан номд тэмдэглэхдээ, "Хятад улс сансар судлалын салбарын хөгжилд бие даан шинэчлэхийг голлох байранд тавьж, технологийн томоохон чухал төслийг хэрэгжүүлж, шинжлэх ухааны хайгуул болон технологийн шинэчлэлийг эрчимжүүлж, тогтолцоо механизмын өөрчлөлтийг гүнзгийрүүлж, шинэчлэлт өөрчлөлтийн идэвхийг нэмэгдүүлж, сансар судлалын салбарын үсрэнгүй хөгжлийг урагшлуулна" гэжээ.

Цагаан номд мөн тэмдэглэхдээ, Хятад улс олон төрлийн эх баялгийг зүй зохистой хувиарлаж, сансар судлалын хөгжилд нийгмийн хүчнийг эмх цэгцтэйгээр оролцохыг урамшуулан чиглүүлж, сансар судлалын олон үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ерөнхийлөн байршуулж, сансар огторгуйн шинжлэх ухаан, технологи, хэрэглээг бүх талаар хөгжихийг урагшлуулж, сансар судлалын цогц хөгжлийн чанар чансаа болон үр ашгийг дээшлүүлнэ гэжээ.

Мөн түүнчлэн Хятад улс бие даах болон нээлттэйгээр хамтран ажиллахыг уялдуулан, эрх тэгш, харилцан ашигтай, энх тайвнаар ашиглах, багтаамжтай хөгжих үндэс суурин дээр, сансар судлалын талаарх олон улсын солилцоо хийгээд хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, хүн төрөлхтний сансар судлалын салбарын хамтын дэвшил болон урт хугацааны тогтвортой хөгжлийг урагшлуулахад хүчин зүтгэх болно гэж Цагаан номонд тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе